Sun Logo
ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од БНФУ-ын Сансрын агентлаг болон Талес компанийн төлөөллийг хүлээн авч уулзав
ЦХИХХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга П.Алтан-Од БНФУ-ын Сансрын агентлаг болон Талес компанийн төлөөллийг хүлээн авч уулзав

Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны яамны Төрийн нарийн бичгийн даргын албан үүргийн түр орлон гүйцэтгэгч П.Алтан-Од Бүгд Найрамдах Франц Улсын Сансрын агентлаг (CNES) -ийн зөвлөх Матье Гриалу, Талес компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Гай Бонасси болон бусад албаны төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

 

 

Тус яам нь 2018 онд Францын Сансар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллах санамж бичиг байгуулж байсан ба санамж бичгийг шинэчлэн байгуулж, сансрын тухай хуулийн төсөл боловсруулахад туршлага судлах, гамшгийн үед тандан судалгааны хиймэл дагуулын мэдээ ашиглах, аппликейшн  хөгжүүлэх чиглэлээр хамтран ажиллах талаар талууд санал солилцов. Мөн сансрын технологийн чиглэлээр хүний нөөц бэлтгэх, чадавхжуулахад Францын сансар судлалын үндэсний төвтэй хамтран ажиллахаар тохиролцов. 

 

Талес компанийн тэргүүн дэд ерөнхийлөгч Гай Бонасси болон тус компанийн төлөөлөлтэй Монгол Улсын Үндэсний хиймэл дагуул төслийн хүрээнд хиймэл дагуул болон газрын станцын техникийн шаардлагууд, гэрээний нөхцөлийн талаар тус тус санал солилцов.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
13
Сүүлийн сар:
1280
Нийт:
2189
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР