“ЭХ ОРНЫ ЦЭРЭГ-2025” ЯРУУ НАЙРГИЙН НААДАМД УРЬЖ БАЙНА
2025-03-07

Нэг. Зорилго
Монгол цэргийн өдөр - Зэвсэгт хүчний 104 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх арга хэмжээний хүрээнд цэрэг эх орны сэдэвт яруу найргийн өв санг баяжуулах, цэргийн алба хаагчид, ард иргэд, хүүхэд залуучуудад төрөлх нутаг, тусгаар тогтнол, түүх соёлоороо бахархах сэтгэлийг төрүүлэх, цэрэг-эх оронч үзлийг төлөвшүүлэх, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, яруу найргийн шилдэг бүтээлүүдийг сурталчлан нийтийн хүртээл болгоход оршино.

Хоёр. Хугацаа
1. I шатны шалгаруулалтыг 2025 оны 03 дугаар сарын 13-ны өдөр,
2. II шатны шалгаруулалтыг 03 дугаар сарын 14-ний өдрүүдэд тус тус зохион байгуулна.
Гурав. Тавигдах шаардлага
Наадамд ирүүлэх шүлгүүд нь цэргийн сэдэвтэй, яруу найргийн наадамд уншигдаж байгаагүй шинэ бүтээлүүд байна. Уралдаанд оролцох яруу найрагчид цэргийн сэдэвт 2 шинэ бүтээлээ 2025 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 16.00 цаг хүртэл ЦДБЭЧ-ын 205 тоотод бүртгүүлж, оролцох эрхийн мандат авна.
Дэлгэрэнгүй мэдээллийг 9961-2648, 9979-6678
Бүтээлээ ЦДБЭЧ-ын ensemble1932@gmail.com хаягаар болон “Эх Орны Цэрэг” фэйсбүүк хуудсаар ирүүлж болно.
Дөрөв. Наадмын зохион байгуулалт
Наадмын I шатанд ирүүлсэн бүтээлүүдийг шүүгчдийн бүрэлдэхүүн хэлэлцэж, II шатанд шилдэг 25 яруу найрагчийг шалгаруулна.
II шатанд шалгарсан яруу найрагчид 2025 оны 03 дугаар сарын 14-ний өдөр гурван үе шаттайгаар шүлгээ уншиж, шилдэгээ тодруулна.
Яруу найрагчдыг үе бүрт онооны дарааллаар хасагдах байдлаар шалгаруулна.
Тав. Шагнал
Амжилттай оролцсон бүтээлийг дараах байдлаар байр эзлүүлэн урамшуулна.
• Тэргүүн байр – 1 /Өргөмжлөл, 2,000,000 төгрөг, Жанжны сэлэм/
• Дэд байр – 1 /Өргөмжлөл, 1,500,000 төгрөг/
• Гуравдугаар байр - 1 /Өргөмжлөл, 1,000,000 төгрөг/
• Тусгай байр - 2 /Тус бүр Өргөмжлөл, 500,000 төгрөг/
Холбоотой мэдээ