Sun Logo
“НИССАН НАВАРА, СУЗУКИ ЖИМНИ” ЗАГВАРЫН 40 АВТОМАШИНЫГ ГАРДУУЛЛАА
“НИССАН НАВАРА, СУЗУКИ ЖИМНИ” ЗАГВАРЫН 40 АВТОМАШИНЫГ ГАРДУУЛЛАА

    2025 оныг Батлан хамгаалах яам "Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил" болгон зарласан. Энэ хүрээнд батлан хамгаалах тогтолцоонд сэргэлт хийж, эх оронч үзэлд суурилсан үндэсний сөрөн тэсвэрлэх чадавхыг бэхжүүлэх зорилго дэвшүүлэн ажиллаж байгаа билээ. Эл зорилтын хүрээнд өнөөдөр УИХ, Засгийн газрын гишүүн, Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт БХЯ-ны харьяа байгууллагууд, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад “Навара”, "Сузуки Жимни" загварын 40 автомашиныг гардууллаа. 

   Автомашины гардуулах үйл ажиллагааг нээж Батлан хамгаалахын сайд С.Бямбацогт энэ үеэр хэлсэн үгэндээ Батлан хамгаалах бодлогын төвд хүн байна гэдгийг мөн 2025 онд хийж хэрэгжүүлэхээр БХЯ-ны гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгасан 17 зорилтын нэг өнөөдөр бодит ажил болж буйг онцлов. 

   Мөн энэхүү үйл ажиллагаанд ЗХЖШ-ын дарга хошууч генерал С.Ганбямба, БХЯ-ын Төрийн нарийн бичгийн дарга бригадын генерал Д.Ганхуяг, Батлан хамгаалахын сайдын зөвлөх Д.Эрдэнэбат, Батлан хамгаалах яам, ЗХЖШ-ын газрын дарга нар, яамны харьяа байгууллагын удирдлага, Зэвсэгт хүчний нэгтгэл, ангийн захирагч нар болон бусад хүмүүс оролцлоо.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
35
Сүүлийн 7 хоног:
217
Сүүлийн сар:
667
Нийт:
1825
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР