Sun Logo
📢“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СОРИЛ-2025” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД 2025 ОНЫ 07 САРЫН 16-17-НЫ ӨДРҮҮДЭД ОНЛАЙНААР “GLOBAL IT CHALLENGE” АЗИ, НОМХОН ДАЛАЙ БҮСИЙН ОРНУУДЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ ЧАДВАРАА СОРИНО.
📢“МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН СОРИЛ-2025” УРАЛДААНЫ ШИЛДГҮҮД 2025 ОНЫ 07 САРЫН 16-17-НЫ ӨДРҮҮДЭД ОНЛАЙНААР “GLOBAL IT CHALLENGE”  АЗИ, НОМХОН ДАЛАЙ БҮСИЙН ОРНУУДЫН ХҮҮХЭД ЗАЛУУЧУУДТАЙ МЭДЭЭЛЛИЙН ТЕХНОЛОГИЙН МЭДЛЭГ ЧАДВАРАА СОРИНО.

 

 🔷БНСУ-ын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамнаас Ази, номхон далайн бүсийн орнуудын “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд, залуучуудын дунд мэдээлэл, технологийн сорилт” уралдааныг жил бүр зохион байгуулдаг уламжлалтай. 

🔷Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төв нь Хөдөлмөр, Нийгмийн Хамгааллын Яам болон Хөгжлийн Бэрхшээлтэй Хүний Хөгжлийн Ерөнхий Газрын дэмжлэгтэйгээр үндэсний хэмжээнд хөгжлийн бэрхшээлтэй 14-23 насны хүүхэд, залуучуудын дунд “Мэдээллийн технологийн сорил-2025” улсын уралдааныг 6 дахь удаагаа амжилттай зохион байгууллаа. 

🔷Энэ удаагийн уралдаанаас шалгарсан хүүхэд, залуучууд 2025 оны 10 сарын 26-31-ний өдрүүдэд болох олон улсын мэдээллийн технологийн уралдаанд БНСУ-д болох уралдаанд оролцуулах юм.

 ✅Энэ удаагийн уралдаанаас шалгарч Global IT Challenge-д оролцох шилдгүүдийг танилцуулвал: 

🔷С.Бат-Эрдэнэ-I- Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төв 

🔷Ч.Нармандах- II-29-р тусгай сургууль 

🔷А.Анар-III-Чингэлтэй дүүрэг 

🔷Х.Булган-Эрдэнэ-IV-Өвөрхангай аймаг 

📌“Мэдээллийн технологийн сорил-2025” улсын уралдаанд нийслэлийн 6 дүүрэг, 9 аймгаас нийт 27 хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд залуучууд оролцсоноос дээрх залуус шалгарч олон улсад оролцох эрхийн бичгээ гардан авлаа. 

📍Уралдааны үеэр сайн дурын хүүхэд, залуусыг авч ажиллуулсанд “Батламж” гардууллаа.

 

 

 

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
1
Сүүлийн 7 хоног:
3
Сүүлийн сар:
785
Нийт:
2152
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР