
Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Х.Баттулга, С.Ганбаатар, Л.Мөнхбаясгалан, Д.Жаргалсайхан нар Ховд аймагт ажиллалаа.

"ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ТУГ" аян ы хүрээнд иргэд, төрийн албан хаагчидтай уулзалт зохион байгуулж "Байгалийн баялгийн 34-50 хувийг иргэн бүрд" сэдвээр мэдээлэл өгч цаашдын зорилго чиглэлээ танилцуулж санал солилцов.

Уулзалтын арга хэмжээг аймгийн Засаг дарга, баруун бүсийн зөвлөлийн дарга М.Амарсанаа нээж дараагаар нь Монгол улсын төрийн дуулал эгшиглүүллээ.
Үндсэн хуулийн зургаадугаар зүйлийн 6.1-т “Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна.” Мөн 6.2-т “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн нийтийн өмч мөн.” гэж тус тус заасны дагуу стратегийн ач холбогдол бүхий ашигт малтмалын ордуудын 34-50 хувийг "Баялгийн сан"-д төвлөрүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Тиймээс "ХӨХ МОНГОЛЫН ХӨХ ТУГ" аяныг 21 аймагт өрнүүлж байгаа нь энэ юм.



