Sun Logo
“Сувилагчаа сонсъё, эх баригчаа сонсъё”
“Сувилагчаа сонсъё, эх баригчаа сонсъё”

“Сувилагчаа сонсъё, эх баригчаа сонсъё” уриан дор Олон Улсын Сувилагч, Эх баригч тусгай мэргэжилтний баярын өдрийг тохиолдуулан нэгдсэн эмнэлгийн сувилагч нарын дунд Эрдэм шинжилгээний хурал зохион байгуулагдав. Үүнд 22 тасгаас 13 илтгэл тавигдав. Шүүгчийн бүрэлдэхүүнд ЭОЭОДарга М. Жанибек, ЭМТҮЧАБАДарга Д. Гүлжан, Сувилахуйн албаны дарга И.Айгүл нар ажиллаж илтгэлүүдийг шалгаруулсан. 

➡️ Судалгааны ажлаар 

🥇1-р байр: Теп/taping/ эмчилгээний үр дүнг судлах сэдвээр уламжлалт сэргээн засах тасгийн хөдөлгөөн засалч Б. Ахбота 

🥈 2-р байр: ИМЖ эх бага жинтэй нярайн асаргаа сэдвээр төрөх тасгийн нярайн сувилагч Б. Алтынгүл, Д.Марал нар 

🥉3-р байр: Манас таталттай илүүдэл жинтэй төрсөн эхчүүд сэдвээр төрөх тасгийн эх баригч Е. Айнур, Ж. Анар нар 

🥉 3-р байр: Сувилагчийн үнэ цэнэ сэдвээр Х. Гүлдаурен, А. Бахытгүл, Т. Гүлзат нар 

🎖️Тусгай байр: Баян-Өлий аймгийн Нэгдсэн эмнэлгийн сувилагч, эх баригч нарын дунд уян зүү тавих арга барилыг судлах нь сэдвээр Мэдээгүйжүүлэг, эрчимт эмчилгээний сувилагч А. Ахерке, Х. Есенгүл, С. Еркенур нар тус тус байр эзлэв. Эрдэм мэдлэг, оюун ухаанаа дайчлан эрдэм шинжилгээний ажилд оролцсон эх баригч, сувилагч нартаа ажлын амжилт хүсье!

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
86
Сүүлийн 7 хоног:
496
Сүүлийн сар:
1399
Нийт:
2039
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР