
Төрийн жинхэнэ албаны дэс түшмэлийн ангиллын 2 ажлын байранд 3 иргэн, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 3 ажлын байранд 5, нийт 8 иргэн бүртгүүлж анкет илгээгдсэн, 1 иргэний анкет хадгалсан төлөвтэй байлаа.
Баримт бичгийн шалгалтаар 4 иргэн албан тушаалын тодорхойлолтод заагдсан тусгай шаардлага хангаагүй учраас бүртгэл цуцлагдсан. Тусгай шалгалт өгөх шаардлага хангасан 4 иргэнээс тусгай шалгалтыг энэ сарын 19-ний өдөр зохион байгуулав.
Дэс түшмэлийн ангиллын 1 ажлын байранд 1 иргэн, төрийн үйлчилгээний удирдах албан тушаалын 2 ажлын байранд 3 иргэн тэнцсэнээр 3 ажлын байр нөхөгдөх боломж бүрдэж байна.
Холбоотой мэдээ