Sun Logo
“ХАРИЛЦАН СУРАЛЦАХ-САЙН ТУРШЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.
“ХАРИЛЦАН СУРАЛЦАХ-САЙН ТУРШЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

ХАРИЛЦАН СУРАЛЦАХ-САЙН ТУРШЛАГА” СУРГАЛТАД ХАМРАГДЛАА.

 “Шинэтгэлээр түүчээлсэн салбар зөвлөл” аяны хүрээнд Төрийн албаны хууль тогтоомжийн хэрэгжилтийг чанаржуулах, мэдээллээр хангах, бүтээлч, үр ашигтай санал санаачилгыг дэмжих, үр дүн, туршлагыг нэвтрүүлэх зорилгоор 2024 оны үйл ажиллагааны үр дүнгээрээ улсдаа болон аймагтаа тэргүүлсэн байгууллагуудын сайн туршлагыг түгээн дэлгэрүүлэх, мэдээлэл солилцож харилцан суралцах, төрийн байгууллагуудын ажлын уялдаа холбоог сайжруулах зорилгоор “Харилцан суралцах – Сайн туршлага” сургалтыг зохион байгууллаа. Сургалтын үйл ажиллагааг аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Б.Лхагвабаатар нээж, оролцогчдод ажлын амжилт хүссэн юм. Мөн Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 43 дугаар тогтоолоор “Хяналт-шинжилгээ хийх журам”, “Үнэлгээ хийх журам”, “Байгууллагын үйл ажиллагааны үр дүнг үнэлж, дүгнэх журам”-ыг баталж, энэ оны 5 дугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжүүлж эхэлсэнтэй холбогдуулан Засаг даргын Тамгын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний хэлтсээс Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний хэлтэс агентлагуудын бодлого төлөвлөлт, тайлагналт, ил тод байдал, хяналт-шинжилгээ, үнэлгээний асуудал хариуцсан нийт 70 гаруй төрийн албан хаагч оролцсоноос манай байгууллагын 5-н албан хаагч хамрагдлаа.

 
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
301
Сүүлийн сар:
820
Нийт:
1520
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР