Sun Logo
Австралийн хэрэглэгчийн байгууллагаас цахим сургалт зохион байгууллаа
Австралийн хэрэглэгчийн байгууллагаас цахим сургалт зохион байгууллаа

Олон улсын хэрэглэгчийн эрхийн сүлжээ байгууллага (ICPEN)-ын “Mentorship program-2025” хөтөлбөрийн хүрээнд Австралийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас Монополын эсрэг газрын албан хаагчдад туршлага судлах ээлжит цахим сургалтыг 05 дугаар сарын 29-ний өдөр зохион байгууллаа. Сургалтаар Австралийн хэрэглэгчийн эрхийг хамгаалах байгууллагаас өөрийн орны цахим зах зээл, худалдааны чиг хандлага, хууль эрх зүйн зохицуулалтын чиглэлээр мэдээлэл хүргэж, хийж гүйцэтгэсэн хяналт шалгалтуудынхаа талаар туршлага хуваалцсан бол Монополын эсрэг газрын Хэрэглэгчийн эрхийг хамгаалах, зар сурталчилгааны газраас мэргэжилтэн Б.Сансар, Э.Лхам нар мөн сэдвээр мэдээлэл хийж, өөрийн улсын хууль эрх зүйн орчин, байгууллагын үйл ажиллагааны талаар харилцан санал солилцлоо.

Энэхүү сургалтын зорилго нь хоёр байгууллага Олон улсын хэрэглэгчийн эрхийн сүлжээ байгууллага (ICPEN)-ын “Mentorship program-2025” хөтөлбөрийн хүрээнд мэдлэг чадвараа хуваалцаж, хоёр улсын хууль эрх зүйн орчин, үйл ажиллагааны бүтэц зохион байгуулалтыг харьцуулж, сайн туршлагыг нутагшуулах зорилготой юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР