Sun Logo
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 2 ДУГААР ҮЕИЙН ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ СУПЕРКОМПЬЮТЕРЫН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ
ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР 2 ДУГААР ҮЕИЙН ӨНДӨР ХҮЧИН ЧАДАЛ БҮХИЙ СУПЕРКОМПЬЮТЕРЫН ТЕХНОЛОГИ НЭВТРҮҮЛНЭ

Ус цаг уурын салбарт-Суперкомпьютерын технологи 

Ус цаг уур, орчны шинжилгээний салбарт Суперкомпьютерын технологи сэдэвт семинар, хэлэлцүүлэг болж байна. 2011 онд Монгол улсад анхны Супер компьютер болох CreyXE6м загварын секундэд 6.4 их наяд үйлдэл хийх чадал, хурд бүхий өндөр хүчин чадлын компьютерыг суурилуулан ашиглаж эхэлсэн билээ. 

Энэ онд буюу 2025 оны 6 дугаар сард Цаг уур, орчны шинжилгээний газар хоёрдугаар үеийн өндөр хүчин чадал бүхий Суперкомпьютерыг НҮБХХ-н санхүүжилтээр худалдан авалт хийн суурилуулахаар бэлтгэл ажлыг ханган ажиллаж байна. 

Энэ хүрээнд өнөөдрийн семинар Суперкомпьютерын технологийг хэрэглэсний давуу тал, ахиц дэвшил, саад бэрхшээл, шинээр ашиглах Суперкомпьютерын технологийг ашиглаж ямар ямар бүтээгдэхүүн, үйлчилгээ, технологийг нэвтрүүлэх талаар салбарын мэргэжилтнүүд илтгэл тавьж, хэлэлцүүлэг өрнүүлж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
212
Сүүлийн 7 хоног:
595
Сүүлийн сар:
1228
Нийт:
1962
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР