Sun Logo
Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна
Шатахуун импортлогч, худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдэд хяналт шалгалт хийж байна

Монополын эсрэг газраас Агентлагийн даргын 05 дугаар сарын 26-ны өдрийн 03 дугаартай удирдамжтай, хяналт шалгалтыг бүх төрлийн шатахуун импортлогч болон жижиглэн, бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдийг хамруулан эхлүүллээ.

Өрсөлдөөний зохицуулалт, зах зээлийн судалгааны газрын дарга П.Номин-Эрдэнээр ахлуулсан тус ажлын хэсэг хяналт шалгалтын хүрээнд бүх төрлийн шатахуун импортлогч, жижиглэн болон бөөний худалдаа эрхлэгч аж ахуйн нэгж тус бүрээр үнэ бүрдэлтийн мэдээлэлд судалгаа, шинжилгээ хийх, Өрсөлдөөний тухай хууль болон бусад холбогдох хууль тогтоомж, дүрэм, журмыг зөрчсөн эсэх, зөрчсөн тохиолдолд зөрчлийг арилгуулах, хуулийн дагуу захиргааны хариуцлага хүлээлгэх, хяналт шалгалтын дүн мэдээг нэгтгэн, санал боловсруулж, холбогдох байгууллагуудад хүргүүлэх зэрэг арга хэмжээг зохион байгуулах юм.

 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
256
Сүүлийн сар:
909
Нийт:
1596
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР