Sun Logo
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМЫН ИХ-УУЛ БАГИЙН МАЛЧИН Л.ТҮВШИНЖАРГАЛЫН ӨРХ ГЭР БҮЛ “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО.
ГОВЬСҮМБЭР АЙМГИЙН БАЯНТАЛ СУМЫН ИХ-УУЛ БАГИЙН МАЛЧИН Л.ТҮВШИНЖАРГАЛЫН ӨРХ ГЭР БҮЛ “МОНГОЛ УЛСЫН АВАРГА МАЛЧИН” БОЛЛОО.

XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх Модон могой жилийн босгон дээр Говьсүмбэр аймгийн Баянтал сумын Их-Уул багийн малчин Л.Түвшинжаргалын өрх гэр бүл Монгол Улсын аварга малчин боллоо. Улсын аварга малчны шагнал, өргөө цагаан гэрийг аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Баянтал сумын Засаг дарга Баттулга, Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Түвшинзаяа болон албаны хүмүүс хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Л.Түвшинжаргал нь 1993 оноос хойш тасралтгүй 32 дэх жилдээ мал маллан ажиллаж амьдарч байна. 2015 онд Говьсүмбэр аймгийн Баянтал суманд шилжин ирсэн. Жилийн 4 улиралд малаа малладаг, байгаль цаг уурын нөхцөлд зохицуулан отор, нүүдэл хийн малаа дундаас дээш тарга хүч авахуулж, төлийг 100 хувь авдаг, бэлчээрийг зүй зохистой ашиглах, бэлчээрийн хортон мэрэгчээс хамгаалах, бэлчээрийн даацад тохируулан малын тоо толгойг барих, эргэлтэнд оруулах асуудлыг бүрэн хэрэгжүүлдэг, залуу малчдад үлгэр дууриалал болсон малчин юм. Малчин Л.Түвшинжаргал нь мал маллахын зэрэгцээ 2018 оноос эхлэн эхнэр Н.Ганчимэг, ахан дүүсийн хамт Оорцог-Элгэн хоршоог үүсгэн байгуулж, амжилттай хөгжүүлж байна. Оорцог-Элгэн хоршоо нь мал аж ахуй, мод үржүүлэг дээр тулгуурлан үүсэн байгуулагдсан бол өнөөдөр аялал жуулчлалыг хөгжүүлж, бренд бүтээгдэхүүн үйлдвэрлэж, улсын загвар хоршоо болох зорилт тавин амжилттай ажиллаж байна. Оорцог-Элгэн хоршоо нь 2023 онд Улсын тэргүүний хоршоо болтолоо өсөн дэвжсэн. Эрдэнэт мал сүргээ өсгөн үржүүлж, мал аж ахуйн үйлдвэрлэлийн үр ашиг, бүтээмжийг нэмэгдүүлэн, улс, орон нутгийн эдийн засаг, нийгмийн хөгжилд үнэтэй хувь нэмэр оруулсан амжилтаараа ийнхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн удам дамжсан малчин гэр бүлд баяр хүргэе. Малчин таны ариун цагаан хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн байж Эрдэнэт малын буян хишиг тань арвижин дэлгэрч байх болтугай.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
22
Сүүлийн 7 хоног:
137
Сүүлийн сар:
839
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР