
2025 оны 05 дугаар сарын 05-ны өдөр сургалт, зөвлөгөөний үйл ажиллагаанд Аймгийн Засаг даргын орлогч Д.Уужимсанаа, Статистикийн хэлтсийн дарга А.Өнөрбат, Мал эмнэлгийн газрын дарга Б.Чимэддорж, Нийгмийн түншлэл ТББ-ын хариуцлагатай тогтвортой хоршоо төслийн зохицуулагч М.Дуламжав, нар болон сумдын хөдөө аж ахуйн тасгийн албан хаагчид, Малын үржүүлэг технологийн ажил үйлчилгээний хяналтын улсын байцаагч, Хүнсний чанар стандартын хяналтын улсын байцаагчид болох нийт 60 орчим алба хаагч нар оролцлоо.
Тус арга хэмжээнд төрөөс Хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлого шийдвэр цаашид анхаарах асуудал, Аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн салбарын хөгжлийн хөтөлбөр, стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцэж Монгол Улсын Их Хурлын 2024 оны 64 дүгээр тогтоолоор баталсан Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалд нийцүүлэн аймгийн 24 сумын бүсийн хөгжлийн төв, хөгжлийн төвд таталцах сумд 1-6 хэсэгт хуваагдан тухайн бүс нутагт мал аж ахуй, газар тариалан, хөнгөн, жижиг дунд, үйлдвэрлэл, ахуйн үйлчилгээ, мал аж ахуйг дагасан аялал жуулчлал зэргийг хэрхэн хөгжүүлэх талаар илтгэл хэлэлцүүлэн саналыг авч ажиллаа.
Мөн сумдын Хөдөө аж ахуйн тасгийн Хүнс, ЖДҮ, хоршооны асуудал хариуцсан мэргэжилтэн нарт Нийгмийн түншлэл ТББ-аас “Хариуцлагатай, тогтвортой хоршоо байгуулах хөгжүүлэх” мэдлэг олгох 2 хоногийн сургалтыг зохион байгуулж байна.