
Монгол Улсын Засгийн газар, Жендэрийн үндэсний хорооноос НҮБ-ын хүн амын сантай хамтран “Монгол Улсад жендэрийн тэгш байдлыг хангах үндэсний чадавхыг бэхжүүлэх нь” техник туслалцааны төслийг хэрэгжүүлж байгаа юм. Тус төслийн хүрээнд Менторшип хөтөлбөрийг 21 аймаг, 6 дүүрэгт энэ оныг дуустал хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд Ховд аймгийн ЗДТГ-ын удирдлага, хэлтсийн дарга, мэргэжилтнүүд “Жендэрийн ахисан түвшний сургалт”-д хамрагдлаа.

Сургалтын чиглүүлэгчээр ШУТИС-ийн Нийгэм, хүмүүнлэгийн сургуулийн захирал, доктор, дэд профессор, үндэсний сургагч багш Я.Төгөлдөр ажиллаж, Жендэрийн мэдрэмжтэй ажлын байрны бодлого, Жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт сэдвээр алба хаагчдад сургалт, мэдээлэл хийлээ.

Үр дүнд нь ажлын байран дахь жендэрийн хариуцлагатай бодлого төлөвлөлт хийх ур чадварыг алба хаагчид эзэмших давуу талтай. Энэхүү сургалтыг төрийн алба хаагчдад энэ сарын 9-13-ны хооронд тодорхой хуваарийн дагуу орохоор төлөвлөжээ.


