Sun Logo
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР БАТЛАГДЛАА
СУМЫН ЗАСАГ ДАРГЫН 2024-2028 ОНЫ ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ХӨТӨЛБӨР  БАТЛАГДЛАА

  2025 оны 03-р сарын 10-ны өдрийн Сайнцагаан сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит 3-р хуралдаанаар сумын засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг хэлэлцэн баталж, цаг үеийн нийт 9 асуудлыг хэлэлцэн баталлаа. 1. Сайнцагаан сумын Засаг даргын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр батлах тухай 2. Сумын 2025 оны төсөвт өөрчлөлт оруулах тухай 3. Хоршоог хөгжүүлэх сангийн 2024 оны жилийн эцсийн тайлан 4. Хоршоог хөгжүүлэх сангийн 2025 оны зээлийн төсөлд баримтлах салбар чиглэл батлах тухай 5. Хоршоог хөгжүүлэх сангийн 2025 оны төсөл сонгон шалгаруулах тов зарлах тухай 6. Хоршоог хөгжүүлэх сангийн төсөл сонгон шалгаруулах хороог өөрчлөн байгуулах тухай 7. Хоршоог хөгжүүлэх сангийн хяналтын зөвлөлийг өөрчлөн байгуулах тухай 8. Сумын газар зохион байгуулалтын 2025 оны төлөвлөгөөнд тодотгол хийх тухай 9. Мал сүргийг 2025 онд шимэгчтэх өвчнөөс эмчлэн сэргийлэх үйл ажиллагааны төлөвлөгөө батлах тухай асуудлуудыг хэлэлцэн шийдвэрлэлээ.

Эх сурвалж: Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
88
Сүүлийн 7 хоног:
310
Сүүлийн сар:
864
Нийт:
1479
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР