Sun Logo
БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН 2 ДАХЬ УДААГИЙН БҮРТГЭЛИЙГ ЗОХИОН БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ
БНСУ-Д АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙН 2 ДАХЬ УДААГИЙН БҮРТГЭЛИЙГ ЗОХИОН  БАЙГУУЛАХ ӨДРИЙГ ЗАРЛАХ ТУХАЙ

СОЛОНГОС ХЭЛНИЙ ТҮВШИН ТОГТООХ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭХ ХҮСЭЛТЭЙ ИРГЭДИЙГ 2025 ОНЫ 06 ДУГААР САРЫН 23, 24, 25-НЫ ӨДРҮҮДЭД АЖ ҮЙЛДВЭР, ГАЗАР ТАРИАЛАН, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ БҮРТГЭХ ТУЛ WWW.EHALAMJ.MN ВЭБ САЙТААР БҮРТГҮҮЛНЭ. 

ТА БҮХЭН ДАРААХ АНХААРУУЛГА САНАМЖИЙГ САЙТАР УНШИЖ, ТАНИЛЦСАНЫ ДАГУУ БҮРТГЭЛД ХАМРАГДАХЫГ ЗӨВЛӨЖ БАЙНА. 

ЦАХИМ БҮРТГЭЛД ХАМРАГДАХ ИРГЭДИЙН АНХААРАЛД

  1.  Бүртгэл хийхтэй холбоотой товч мэдээлэл 
  • Бүртгүүлэх иргэд дараах цахим хуудас (https://ehalamj.mn/) –аар 2025 оны 06 дугаар сарын 23, 24, 25-ны өдрүүдэд 09:00- 17:30 цагийн хооронд нэвтэрч бүртгэл хийлгэнэ. 

  • Системд ухаалаг гар утас, компьютер, таблет зэргээс нэвтрэх боломжтой. 

  • Бүртгүүлэх иргэн харьяалал хамаарахгүй бөгөөд цэснээс өөрийн оршин суух нийслэл, аймаг, дүүргийг сонгоно. 

  • Бүртгүүлэхэд гадаад паспорт болон иргэний үнэмлэхний аль нэгээр бүртгүүлэх боломжтой. Мөн хугацаа нь дууссан гадаад паспортаар бүртгүүлж болно. /Иргэний үнэмлэхний лавлагаагаар бүртгэл хийгдэхгүй./ 

  • Бүртгүүлэх явцад төлбөрийн хураамж төлөх дансны дугаар, гүйлгээний утга автоматаар гарч ирнэ. 

  • Бүртгэл хийгдэж, цахим системд заасан хугацаанд төлбөр төлөгдсний дараа бичиг баримтыг зургаар оруулна. 

  • Бүртгүүлэх бичиг баримт нь паспортын хуулбар (эсвэл иргэний үнэмлэх) хавсаргах шаардлагатай. ~100 kb"-аас доош хэмжээтэй (600 пиксел. Jpg) 

  • Цээж зураг цагаан дэвсгэр дээр бараан хувцастай эгц урдаас харсан (хэмжээ 3,5*4,5см) 1 хувь цээж зургийг урьдчилан зурган файлаар бэлтгэн заасан хэмжээг бүрэн багтааж цахимаар оруулна. /Сүүлийн 3 сарын дотор авахуулсан байх, селфи зураг оруулж болохгүй./ 

  • Дахин нэвтэрч ороход өөрийн оруулсан хувийн мэдээллийг /зургийг/ шалгах боломжтой. 

  • Нийт АЖ ҮЙЛДВЭРИЙН САЛБАРТ бүртгүүлэх боломжтой дээд хязгаарын тоо нь 5,000 байна. Үүнээс: Солонгос хэлний түвшин тогтоох шалгалтаас сонгож авах хүний тоо 500, ГАЗАР ТАРИАЛАН, ХӨДӨӨ АЖ АХУЙН САЛБАРТ бүртгүүлэх боломжтой дээд хязгаар 2000 бөгөөд сонгон шалгаруулалтын шалгалтын босго онооноос дээш 300 иргэнийг шалгаруулна.

  • Эцсийн шалгаруулалт буюу хэлний шалгалт, ур чадварын шалгалтын дүнг нэгтгээд өндөр онооны дарааллаар төлөвлөж буй тоонд тэнцүүлнэ. Ижил 1 оноотой бол багтана. /Харааны харалган буюу өнгө ялгах чадваргүй бол хасагдана./ 

  • Солонгос хэлний шалгалт өгч тэнцсэн иргэн ур чадварын шалгалтад ороогүй тохиолдолд эцсийн шалгаруулалтаас хасагдана. 

     

  2.  Төлбөр хураамжийн талаарх мэдээлэл 

  • Бүртгэлийн системээс гүйлгээний утгыг зааж өгөх бөгөөд заавал тухайн утгаар шилжүүлсэн байна. /Гүйлгээний утга латин “Q” үсгээр эхэлсэн байна/ 

  • Бүртгэл хураамжийг бүртгэл хийгдэх өдөр буюу 23, 24, 25-ны өдрүүдэд 28 ам.доллартай тэнцэх Монгол төгрөгийг бүртгэлийн програмд гарч ирсэн дансанд тухайн өдрийн Төрийн банкны зарласан /Зарах/ ханшаар тооцуулан тушаана. /Урьдчилан тушаах боломжгүй/ 

  • Бүртгэлийг цуцлуулах зайлшгүй шаардлага гарвал /2025 оны 06-р сарын 25~27 ны дотор ХХҮЕГ-т бичгээр хүсэлт гаргаж /орон нутгийн иргэд аймаг, дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, хэлтэс/ хураамжийг буцаан авах боломжтой. Дээрх хугацаанд хүсэлт гаргаагүй тохиолдолд буцаан олгох боломжгүй. 

  • Бүртгүүлэх иргэн өөрийн нэр дээрх Төрийн банкны дансгүй тохиолдолд өөрийн төрөл садан, найз нөхдийн дансаар шилжүүлэг хийх үед гүйлгээний утга дээр цахим бүртгэлийн систем дээр өгөгдсөн “Q” үсгийн араас тоон утга кодыг зөв гаргацтай бичнэ. 

3. Бүртгүүлэх иргэдэд тавигдах шаардлага 

  • 18- 39 настай байх (1985 оны 06-р сарын 24-нээс 2007 оны 06-р сарын 23-ны өдрийн хооронд төрсөн байх); 

  • Хорих ялтай эсвэл түүнээс илүү хүнд ялтай гэмт хэрэгт холбогдоогүй байх; 

  • БНСУ-аас албадан гаргах буюу тус Улсыг орхин явах захирамж гаргуулж байгаагүй байх; 

  • БНСУ-ын ЭСЯ-нд виз мэдүүлж татгалзсан хариуг удаа дараа авсан бол гэрээний цахим визийн зөвшөөрөл татгалзах эрсдэлтэй; 

  • БНСУ-д суралцах болон хөдөлмөрийн гэрээт ажилтнаар ажиллах оршин суух хугацаандаа зөрчил /замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, төлбөр төлөөгүй, торгууль төлсөн, сайн дураараа нутаг буцаж ирсэн иргэд/ Хэдийгээр бүртгэгдэж ажлын санал ирдэг ч БНСУ-ын Хууль зүйн яамнаас шалгагдаж татгалзсан хариу ирдэг тул бүртгүүлэхгүй байх; 

  • Монгол Улсаас гарах эрхээ хязгаарлуулаагүй байх; 

  • Харааны харалган буюу өнгө ялгах чадвартай байх (нурууны үений диск, гарын сарвуу дутуу тохиолдолд хэлний шалгалтад орж болох хэдий ч 2 дахь шалгалтад ажил үүрэг гүйцэтгэх чадамжгүй гэж үзэн хасах болно); 

  • Мэргэжлийн бус ажилчны E-9, усан онгоцны ажлын E-10 визээр БНСУ-д 5 жил буюу 60 сар, түүнээс дээш жил ажиллаагүй байх; 

  • Хууль бусаар оршин суугчаар ажиллаж, амьдарч байгаад БНСУ-ын өршөөлийн тухай хуулиар нутаг буцаж ирсэн иргэд Е-9 ангилалын визээр бүртгүүлэх боломжгүй. 

4. АНХААРУУЛГА 

  • ШАЛГАЛТ ӨГӨХ ХУВААРИЙГ WWW.HUDULMUR-HALAMJ.GOV.MN, WWW.MONKOR.NET ЦАХИМ ХУУДСАНД ТУХАЙ БҮРТ ЗАРЛАН МЭДЭГДЭНЭ. 

  • СУРГАЛТЫН БАЙГУУЛЛАГА, ХУВЬ ИРГЭДЭЭР ДАМЖУУЛАН АЛИВАА ЗАЛИЛАХ ГЭМТ ХЭРГИЙН ХОХИРОГЧ БОЛОХООС ӨӨРИЙГӨӨ УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ. 

     

    ДЭЭРХ АНХААРУУЛГА, САНАМЖИЙГ САЙТАР УНШИЖ ТАНИЛЦААГҮЙН УЛМААС ҮҮСЭХ АЛИВАА ЭРСДЭЛ, ХОХИРОЛЫГ ХӨДӨЛМӨР, ХАЛАМЖИЙН ҮЙЛЧИЛГЭЭНИЙ ЕРӨНХИЙ ГАЗАР ХАРИУЦАХГҮЙ БОЛНО.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
208
Сүүлийн 7 хоног:
516
Сүүлийн сар:
1328
Нийт:
1938
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР