🇲🇳🇲🇳🇲🇳Шинэтгэлээр түүчээлсэн төрийн алба аяны хүрээнд...
2025-05-20

✅Мал эмнэлгийн газар нь төрийн албан хаагчийн ёс зүй сахилга хариуцлагыг нэмэгдүүлэх, хууль эрх зүйн мэдлэг мэдээллийг олгох сургалтын цагийг 7 хоног бүрийн Мягмар гарагт зохион байгуулж байна.
✅Энэ удаагийн сургалт, мэдээллийн цагаар аймгийн Засаг даргын тамгын газрын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга Р.Машбатыг урьж нийт албан хаагчдад цахимаар болон танхимаар "Төрийн албан хаагчийн ёс зүй" сэдвээр сургалт мэдээллийг хийлгэв. Сургалтын арга хэмжээнд танхимаар 18 албан хаагч, цахимаар 23 сумын мал эмнэлгийн тасгийн 36 албан хаагч тус тус оролцов.


Холбоотой мэдээ