Sun Logo
"ARTWEEK-2025" ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ
"ARTWEEK-2025" ДҮРСЛЭХ УРЛАГИЙН ДОЛОО ХОНОГ ЭХЭЛЛЭЭ

Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яам болон Монголын Урчуудын Эвлэл хамтран зохион байгуулж буй "ARTWEEK-2025" дүрслэх урлагийн үзэсгэлэн 2025 оны тавдугаар сарын 23-ны өдөр буюу өнөөдөр нээлтээ хийх гэж байна. 

Энэхүү арга хэмжээ нь Монголын Урчуудын Эвлэлийн Арт галерей, хуучнаар Монументаль чимэглэлийн үйлдвэр байсан ART SPACE галерей, мөн Уран бүтээлчдийн нэгдсэн урлан гэсэн гурван байршилд нийт 4000 гаруй м² талбайг хамран зохион байгуулагдах юм. 

Үзэсгэлэнд дүрслэх урлагийн салбарын мэргэжлийн кураторуудын дэглэсэн, 64 уран бүтээлчийн орчин үеийн уран зураг, уран баримал, өрөг урлаг, гэрэл зураг, медиа арт зэрэг төрөл бүрийн бүтээлүүд дэлгэгдэх бөгөөд тавдугаар сарын 23-наас 30-ны өдрүүдэд өдөр бүр 10:00–19:00 цагийн хооронд олон нийтэд үнэ төлбөргүй нээлттэй байна. 

Дүрслэх урлагт дуртай бүх хүн хүрэлцэн ирж, уран бүтээлчдийн өвөрмөц ертөнцтэй танилцахыг урьж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
74
Сүүлийн 7 хоног:
150
Сүүлийн сар:
639
Нийт:
2169
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР