ЗУДЫН НӨЛӨӨЛЛИЙГ ДАВАН ТУУЛАХ СТРАТЕГИЙН БОДЛОГЫН ЗӨВЛӨМЖИЙН ТАЙЛАН …

Нэгдсэн Үндэсний байгууллага (НҮБ) болон Онцгой байдлын ерөнхий газар 2023-2024 оны өвөл, хавар хүндэрсэн цаг үеийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийж, цаашид зудын нөлөөллийг даван туулах арга замыг судалсан тайлан танилцуулж, энэ үед голлох үүрэгтэй оролцсон төрийн байгууллагуудыг оролцуулан хэлэлцүүлэг хийлээ.
Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газар дараах ажлыг хэрэгжүүлсэн.
Үүнд:
- 1 малчин өрхөд өгөх малжуулах хөтөлбөрийн төсөв 5 сая байсныг Засгийн газрын 2024 оны 209-р тогтоолд тусгуулж 8-30 сая болгон нэмэгдүүлсэн.
- Нийтдээ жилд 5-6 тэрбум төгрөг малжуулах хөтөлбөрт олгож ирснийг 2024 онд 27.3 тэрбум болгон 5 дахин нэмэгдүүлэн Хөдөлмөр эрхлэх Үндэсний зөвлөлөөр батлуулж олгосон.
- Онцгой тохиолдлын мөнгөн тэтгэмжийн 1.2 сая төгрөгийг гэр орноо салхи, шуурганд алдсан цасанд дарагдсан малчдад олгосон.
- Үхсэн малын сэг зэм устгах ажилд ажилласан орон нутгийн 13,929 иргэдэд 4,3 тэрбум төгрөг зарцуулсан.
- Мөн орлогогүй болсон иргэдийг Нийгмийн халамжийн хүрээнд Хүнсний эрхийн бичиг (талон)-д хамруулах зэрэг үйлчилгээ үзүүлжээ.
- Малгүй болж орлогын эх үүсвэргүй болсон иргэдийг богино хугацааны сургалтад хамруулж, ур чадвар олгох, аж ахуй эрхлэх нөхцөл боломж санхүүгийн дэмжлэг, жижиг зээлд хамруулахад анхаарч байна.
- Цаашид сургалтыг үндэслэн шат дараалсан дэмжлэг үзүүлэх, орон нутагтаа хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.
Холбоотой мэдээ