
Францын Метео Франс Интернэйшнл (MFI) компанийн төлөөлөгчид болох гүйцэтгэх захирал ноён Давид Бүзиг, Санхүүгийн зөвлөх ноён Патрик Бонне нар 2025 оны 5 дугаар сарын 13-нд Нислэгийн цаг уурын төвд зочилж уулзалт хийлээ. Уулзалтаар Нислэгийн цаг уурын салбарт цаг уурын мэдээллийн ач холбогдол, одоо ашиглагдаж буй тоног төхөөрөмж, программ хангамжийн талаар мэдээлэл солилцож, MFI компанийн зүгээс Монгол Улсад дэвшилтэт радарын систем, нислэгийн цаг уурын үйлчилгээний мэдээллийн нэгдсэн платформ нэвтрүүлэх боломж, үр ашиг, техникийн шийдлүүдийг танилцуулсан. Мөн хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх, дэмжих талаар санал солилцов.
![]() | ![]() |