ЗЭВСЭГТ ХҮЧНИЙ 2025 ОНЫ ЦЭРЭГЖЛИЙН ГИМНАСТИКИЙН АВАРГУУД ТОДОРЛОО
2025-02-04

Зэвсэгт хүчний 2025 оны аварга шалгаруулах Цэрэгжлийн гимнастикийн тэмцээн энэ сарын 2-3-ны өдрүүдэд амжилттай явагдаж өндөрлөлөө.
ҮБХИС-ийн нэрэмжит энэхүү тэмцээнд Зэвсэгт хүчний ХЗЦК болон 30 орчим нэгтгэл, ангийн 300 гаруй цэргийн алба хаагч сонс эргэлт, модон моринд малгай тавьж харайх, олон төрөлт болон чөлөөт хөдөлгөөн гэсэн төрлүүдээр өрсөлдөж, аваргуудаа тодруулав.
Чөлөөт хөдөлгөөн (эмэгтэй):
1. ОУХМ, дэслэгч Э.Элбэрэл (013)
2. Сонсогч Т.Ану (029)
3. ОУХМ, дэд ахлагч Б.Мөнхнар (311)
Олон төрөлтийн нийлбэр (эрэгтэй):
1.Дэслэгч Б.Мөнхнасан (ХЗЦК)
2. Спортын дэд мастер, хошууч Б.Шинэ-Од (011)
3. Дэслэгч Ц.Төгөлдөр (032)
Сонс эргэлт:
1. Ахмад Д.Очирдаваа 206 эргэлтээр (186)
2. Ахлах ахлагч Н.Шинэбаяр 199 эргэлтээр (186)
3. Ахлагч Г.Ганзориг 165 эргэлтээр (017)
Модон моринд малгай тавьж харайх:
1. Хошууч Б.Шинэ-Од 12 малгайгаар (011)
2.Ахлах ахлагч А.Бат-Эрдэнэ 11 малгайгаар (311)
3. Спортын мастер, ахлах ахлагч В.Балдорж 11 малгайгаар (167)
Багийн чөлөөт үзүүлбэр (эмэгтэй):
1. Зэвсэгт хүчний 310 дугаар анги
2. Зэвсэгт хүчний 311 дүгээр анги
3.ҮБХИС
Цэрэгжлийн гимнастикийн шилдгүүдийн шагналыг ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын дарга хурандаа Ц.Төрмөнх, ҮБХИС-ийн захирлын ажлыг түр орлон гүйцэтгэгч бригадын генерал С.Дашзэвэг, ҮБХИС-ийн тэнхимийн дарга, гавьяат дасгалжуулагч хурандаа Д.Цог-Эрдэнэ, ЗХЖШ-ын Сургалт бэлтгэлийн газрын Цэргийн биеийн тамир, спортын тасгийн дарга хурандаа Ч.Мөнхтүшиг нарын албаныхан гардуулж, баяр хүргэв.
Энэ үеэр марш-тусгай болон туухай өргөлтийн төрлөөр ахмад Г.Цэнд-Аюуш (256), ахлах ахлагч П.Мөнгөнсаран (189) нарт цэрэгжлийн спортын мастер цол олгож, болзлоо хангасан зарим тамирчин алба хаагчдад цэрэгжлийн спортын I, II, III зэрэг олгогдсоныг тамирчин дайчдын өмнө бахархалтайгаар зарлаж, гардууллаа.



Холбоотой мэдээ