ОНЦГОЙ ТӨГӨЛД АХМАД АЖИЛЧИД МОД ТАРЬЛАА
2025-05-26

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Тэрбум үндэсний хөдөлгөөний хүрээнд мод үржүүлгийн зориулалттай газрыг Нисэх багийн нутаг дэвсгэрт шийдвэрлүүлж, тохижилтын ажлыг үе шаттай зохион байгуулан ажиллаж байна.

“Онцгой төгөл” ногоон байгууламжид 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр буюу өчигдөр Онцгой байдлын газраас гавъяаны амралтандаа гарсан ахмад ажилчид 38 ширхэг хайлаасыг суулгаж, арчилгаа тордолгооны ажлыг эхлүүлсэн юм.




“Онцгой төгөл” ногоон байгууламжид цаашид тарьж ургуулах мод бутны газрыг ухан бэлтгэж мод тарих болон арчилгаа, усалгааны асуудлыг шийдвэрлэн ажиллаж байна.



Холбоотой мэдээ