Sun Logo
Д.Уламбаяр багштай "Цэгц" бүжгийн сургалтын төвийн зарим сурагчид ОУ-ын бүжгийн тэмцээнээс “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртлээ
Д.Уламбаяр багштай "Цэгц" бүжгийн сургалтын төвийн зарим сурагчид ОУ-ын бүжгийн тэмцээнээс “МӨНГӨН МЕДАЛЬ” хүртлээ

Аймгийн Засаг дарга М.Амарсанаа өнөөдөр /2025.04.23/ "Цэгц" бүжгийн сургалтын төвийн багш Д.Уламбаяр болон зарим сурагчдыг хүлээн авч уулзлаа. 

Тэд саяхан /2025.04.04-10/ БНСУ-ын Сөүл хотноо зохион байгуулсан “KUACE-2025” олон улсын бүжгийн тэмцээнд Ховд аймгаас Монгол бүжгийн төрлөөр анх удаа оролцож амжилт гаргаад ирсэн юм. 
 


Тодруулбал, 

-Хамтлаг /гурвал/ төрөлд Хуягбаатарын Ууганзаяа, Хадбаатарын Амин-Эрдэнэ, Энх-Амгалангийн Баяндэлгэр нар дэд байр эзэлж Мөнгөн медаль, 
-Гоцлол төрөлд Гантулгын Ану мөн дэд байр эзэлж Мөнгөн медаль хүртсэн сайхан амжилт гаргалаа. 
 


Тэмцээнд 13 орны 1350 гаруй мэргэжлийн бүжигчид болон сонирхогчид оролцжээ. Үүний 187 уран бүтээлч нь Монгол улсаас оролцсон бол манай аймгийн дөрвөн сурагч ийнхүү авьяас чадвараараа шалгарсан байна. 

Солонгос улсад 21 дэх удаагаа зохион байгуулагдсан “KUACE 2025” олон улсын бүжгийн тэмцээнд оролцоход нь аймаг, орон нутгаас дэмжлэг үзүүлж зардлыг нь шийдвэрлэжээ. 
 


Олон улсын тэмцээний урлагийн тайзнаа Монгол улс, Ховд аймгийнхаа нэрийг гаргаад ирсэн багш, сурагчдад аймгийн Засаг дарга М.Амарсанаа баяр хүргэж сурлага, урлагийн их амжилт хүслээ.
 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
6
Сүүлийн 7 хоног:
183
Сүүлийн сар:
606
Нийт:
2488
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР