
✅️Сэргээн Засалт, Сургалт Үйлдвэрлэлийн Төвийн Мэргэжлийн боловсрол, ур чадвар олгох сургуульд нийт 11 мэргэжлийн ангидаа 127 суралцагч суралцаж байна. 2024-2025 оны хичээлийн жилд “Цахим үйлчилгээний ажилтан”(2), “Оёмол бүтээгдэхүүний оёдолчин”, “Монгол дохионы хэлмэрч” мэргэжлээр нийт 51 суралцагч төгсөж өнөөдөр буюу 06 сарын 10-ны өдөр мэргэжлийн үнэмлэхээ гардан авлаа. Төгсөлтийн үйл ажиллагаанд ХБХХЕГ, СЗСҮТ-ийн удирдлагууд, эцэг эх, асран хамгаалагчдын төлөөлөл оролцов. Улсын хэмжээнд мэргэжлийн боловсрол олгодог 26 сургууль байдаг бөгөөд тус сургууль нь 49 дэх жилийнхээ төгсөлтийг ийнхүү хийж буй өгөөд ирэх онд 50 жилийн ойтойгоо учран золгох юм. Дашрамд дурдахад нэг төгсөгч 2 жилийн хугацаанд нийт 2500 цагийг сургуульдаа сурч боловсроход зарцуулсан тоон судалгаа гарсан байна. Хүний эрхийг дээдэлсэн, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй үйлчилгээ үзүүлэхэд үнэтэй хувь оруулж байгаа төгсөгчдөд халуун баяр хүргэе.👌