Sun Logo
ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС
ЦУСНЫ ДОНОРЫН ДЭЛХИЙН ӨДРИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНААС

Жил бүрийн 6-р сарын 14-нд дэлхийн улс орнууд хүний амь аврах үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулдаг сайн дурын авлагагүй цусны донорууддаа талархал илэрхийлэх зорилгоор “Цусны донорын дэлхийн өдөр”-ийг дэлхий нийтээрээ тэмдэглэн өнгөрүүлдэг билээ. Мөн цус сэлбэлт шаардлагатай байгаа өвчтөнүүдэд чанартай, аюулгүй, хүртээмжтэй цус, цусан бүтээгдэхүүнээр хангах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд улс орон бүр сайн дурын авлагагүй доноруудын хүрэлцээтэй нөөцийг бүрдүүлэн ажиллаж ирсэн. Энэ жилийн уриа нь донорууд цусаа бэлэглэснээр тусламж хэрэгтэй байгаа олон хүний амьдралыг өөрчилж чадахыг онцолж, цусны донорын ачаар амь нас нь аврагдсан хүмүүсийн бодит түүхийг сурталчлах, тогтмол хугацаанд цусаа бэлэглэдэг доноруудыг урамшуулах, эрүүл хүмүүс ялангуяа залуучуудыг цусаа бэлэглэн цусны донор болохыг уриалан дуудах зорилготойгоор тэмдэглэн өнгөрүүллээ. Төв аймгийн Нэгдсэн эмнэлгийн Цусны салбар төвд бүртгэлтэй 640 донортой бөгөөд үүнээс 480 идэвхитэн донор, 80 хүндэт донор, 1 мөнгөн донор, 4 хүрэл донор төрөн гарсан байна. Өнөөдрийн үйл ажиллагаанд Төв аймгийн ИТХ-ийн дарга Н.Энхболд, Улсын их хурлын гишүүн Ц.Тувааны туслах н.Эрдэнэбат, аймгийн Эрүүл мэндийн газрын Эмнэлгийн тусламж үйлчилгээний хэлтсийн дарга Б.Энхтуяа, Хяналт шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын хэлтсийн дарга Б.Нямсүрэн болон аймгийн Нэгдсэн эмнэлгийн удирдлагууд, Цусны салбар төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд, уригдан ирсэн 100 хүндэт донор болон шинээр “Хүрэл донор”-ын болзол хангасан Төрөх тасгийн Нярайн сувилагч Б.Эрдэнэчимэг, шинээр “Хүндэт донор”-ын болзол хангасан Б.Мөнхцэцэг, Ч.Наранцэцэг, С.Сувдаа, Т.Алтантөгс, З.Нарантуяа, Б.Пүрэвдорж нар нийт 120 хүн оролцлоо. Аймаг орон нутгийн удирдлагууд нийт донорууддаа баяр хүргэн үг хэлж, шагнал урамшуулал гардууллаа. Өнөөдрийн үйл ажиллагаанд оролцсон хүндэт доноруудад Батсүмбэр суманд эмийн сангийн үйл ажиллагаа эрхэлдэг “Цогт хайрхан хишиг” ХХК-ны “Мон аньс” эмийн сангаас 100 донорт хүндэтгэл үзүүлэн гарын бэлэг өгч сэтгэлийн хандив өргөлөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
2
Сүүлийн 7 хоног:
17
Сүүлийн сар:
174
Нийт:
1923
emongolia

Аймаг

© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР