Сүхбаатар аймгийн цагдаагийн газар



2026-07-01 16:20
Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа“Найрсаг Баруун-Урт суралцагч хот” хөтөлбөрийн хүрээнд иргэдийг залилах гэмт хэрэг, санхүүгийн болон цахим залилангаас хамгаалах, урьдчилан сэргийлэх мэдээллийг богино хугацаанд, хүртээмжтэй, үр дүнтэйгээр хүргэх зорилгоор нэгдсэн өдөрлөгийг 2026 оны 06 дугаар сарын 16-ны өдөр амжилттай зохион байгууллаа.

2026-07-01 16:15
Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх “Хамтдаа сэргийлье” нэгдсэн өдөрлөгийг зохион байгууллаа. Сүхбаатар аймгийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах зөвлөлөөс орон нутгийн хэмжээнд гэмт хэрэг, зөрчлийн гаралтыг бууруулах, иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зорилгоор Дарьганга, Наран, Онгон сумдын салбар зөвлөлүүдтэй хамтран 2026 оны 06 дугаар сарын 15-ны өдрөөс 17-ны өдрүүдэд “Хамтдаа сэргийлье” сэдэвт гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх нэгдсэн өдөрлөг, арга хэмжээг зохион байгууллаа.

2026-07-01 15:53
Цагдаагийн газарт албаны 2 автомашин хүлээлгэн өглөөГэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1 дэх хэсэгт заасныг хэрэгжүүлэх ажлын хүрээнд Баруун-Урт сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал, Баруун-Урт сумын Засаг даргын Тамгын газраас цагдаагийн байгууллагын гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэхэд зориулж албаны 2 автомашиныг шийдвэрлэн өнөөдөр буюу 2026 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээлгэн өглөө.

2026-06-23 10:00
ГЭР БҮЛИЙН ХҮЧИРХИЙЛЛЭЭС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХАМТАРСАН АРГА ХЭМЖЭЭГ ЗОХИОН БАЙГУУЛЛААСүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хууль зүйн туслалцааны төв, Өрхийн эрүүл мэндийн төв болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран иргэдийг соён гэгээрүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа.