
Сүхбаатар аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар, Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газар, Хууль зүйн туслалцааны төв, Өрхийн эрүүл мэндийн төв болон Хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгааллын газар хамтран иргэдийг соён гэгээрүүлэх, гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор сургалт, мэдээллийн арга хэмжээг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нийт 26 иргэн хамрагдсан бөгөөд тэдэнд гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх арга зам, стресс, уур бухимдлыг даван туулах практик аргууд болон эрэгтэй хүний сэтгэл зүйн харилцааны онцлог сэдвүүдээр мэргэжлийн заавар, зөвлөгөө бүхий сургалтыг оров.
Үүнээс гадна Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газраас иргэдийн нийгмийн асуудлыг шийдвэрлэх, эдийн засгийн чадамжийг дээшлүүлэх чиглэлээр хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрүүд болон нээлттэй ажлын байрны мэдээллийг танилцуулсан юм. Мөн Өрхийн эрүүл мэндийн төвийн эмч, мэргэжилтнүүд иргэдийг урьдчилан сэргийлэх үзлэг, шаардлагатай шинжилгээнд хамруулан эрүүл мэндийн зөвлөгөөг багцлан хүргэлээ.