
НЭЭЛТТЭЙ ДУУДЛАГА ХУДАЛДААНД УРЬЖ БАЙНА.
Аймгийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2026 оны 03 дугаар сарын 03-ны өдрийн 12 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтад заагдсан хөрөнгийг нээлттэй дуудлага худалдаагаар худалдана.
Танилцуулга:
1. Марк: SSANGYONG ISTANA, арлын дугаар: KPDGBH812P164402, улсын дугаар: 28-88СҮА, үйлдвэрлэсэн он: 2002, худалдах доод үнэ: 1,326,000 төгрөг, дэнчин 331,500 төгрөг
2. Марк: ТОЁОТА ВЕРОССА, арлын дугаар: GX1106057574, улсын дугаар: 66-04СҮА, үйлдвэрлэсэн он: 2002, худалдах доод үнэ: 1,000,000 төгрөг, дэнчин 250,000 төгрөг
3. Марк: ЛАДА, арлын дугаар: XTA213100L0213486, улсын дугаар: 32-21СҮЭ, үйлдвэрлэсэн он: 2019, худалдах доод үнэ: 5,664,000 төгрөг, дэнчин 1,416,000 төгрөг
4. Марк: Киа рио, арлын дугаар: KNADM412AE6279884, улсын дугаар: 31-50СҮЭ, Үйлдвэрлэсэн он: 2013, худалдах доод үнэ: 750,000 төгрөг, дэнчин 187,500 төгрөг
Дуудлага худалдаа 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн 09 цагт Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын 3 давхар хурлын зааланд болно.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт ирүүлэх:
Дуудлага худалдаанд оролцох хүсэлтээ 2026 оны 05 дугаар сарын 04-ний өдөр 08 цаг 30 минутаас өмнө Сүхбаатар аймгийн цагдаагийн газрын 3 давхар Захиргааны удирдлагын тасгийн даргын өрөөнд байрлуулсан тусгай хайрцагт хийнэ.
Дуудлага худалдаанд оролцох хүсэлт нь зөв, цэвэр бөглөсөн худалдаанд оролцох хүсэлтийн маягт дэнчин төлснийг нотлох баримт, иргэний үнэмлэх /аж ахуйн нэгжийн хувьд улсын бүртгэлийн гэрчилгээ/-ний хуулбар зэргээс бүрдэнэ. Бүрдүүлсэн баримтаа дугтуйнд хийж битүүмжилсэн байна.
Дуудлага худалдааны дэнчинг Сүхбаатар аймгийн Цагдаагийн газрын нэмэлт санхүүжилтийн 100120012401 тоот дансанд тушаасан байна.
Дуудлага худалдаатай холбоотой мэдээллийг 80770707, 99966767 дугаарын утаснаас лавлана уу.