Sun Logo
ЯПОН УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДАЛЛАА ...
ЯПОН УЛСЫН ТУСГАЙ ХЭРЭГЦЭЭТ БОЛОВСРОЛЫН  ХҮРЭЭЛЭНГИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААТАЙ ТАНИЛЦАЖ, ТУРШЛАГА СУДАЛЛАА ...

🔸Боловсролын ерөнхий газрын Тэгш хамруулах боловсролын хэлтэс, Насан туршийн боловсролын хэлтэс, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн удирдлага, мэргэжилтэн, багш, ажилчдын төлөөлөл 2025 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Япон улсын Тусгай хэрэгцээт боловсролын хүрээлэн NISE (National Institute of Special Needs Education)-гийн үйл ажиллагаатай танилцан туршлага судлан, цаашид хамтран ажиллах санал солилцов.

 

Тусгай хэрэгцээт боловсролын хүрээлэн нь: 

📍 Тусгай хэрэгцээт болон тэгш хамруулах боловсролын тогтолцоо, бодлогыг боловсруулж, хөгжүүлэх; 

📍 Хууль тогтоомж, бодлогын хэрэгжилтийн үр дүнг судалж, дүгнэлтэд тулгуурлан сайжруулалт хийх; 

📍 Ялгаатай хэрэгцээтэй хүүхдэд зориулсан сургалтын туслах хэрэгсэл, цахим технологийн хэрэглээ, хэрэглэгдэхүүний судалгааг боловсруулж, хөгжүүлэлтийг хийх; 

📍 Хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах боловсон хүчин, хүний нөөцийг бэлтгэх, чадавхжуулах сургалтыг тогтмол зохион байгуулах; 

📍 Тусгай хэрэгцээт болон тэгш хамруулах боловсролын судалгааг хийж, үр дүнд нь тулгуурласан хөгжүүлэлтийг төлөвлөж, ажиллах; 

📍 Олон улсын тэгш хамруулах боловсролын бодлого, хэрэгжилтийг судлах, зөвлөн туслах зэрэг үйл ажиллагаануудыг хэрэгжүүлдэг. 

 

✅✅Япон Улс нь хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийг боловсролын үйлчилгээнд хамруулахдаа тусгай сургууль, ердийн сургуулийн тусгай анги, тэгш хамруулах гэсэн 3 хэлбэрээс сонгон суралцах боломж олгодог байна. 

 

🔸🔸🔸Тус боловсролын хүрээлэнтэй дараах чиглэлээр хамтран ажиллах санал солилцов. Үүнд: 

🖌️НҮБ-ын Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн конвенц дахь тэгш хамруулах боловсролын зорилт, арга хэмжээний хэрэгжилт; 

🖌️Тусгай хэрэгцээт боловсролын үндэсний стратеги хөтөлбөр, санхүүжилтийн механизмыг боловсронгуй болгох; 

🖌️Тэгш хамруулах боловсролын үндэсний тогтолцоог сайжруулах; 

🖌️Багшийн тасралтгүй хөгжлийг дэмжих тогтолцоо; 

🖌️Технологид суурилсан туслах хэрэглэгдэхүүнүүдийг хүүхдийн бэрхшээлийн онцлог, суралцах хэв маягт нь уялдуулан боловсролын үйлчилгээнд үр дүнтэй ашиглах; 

🖌️Хөгжлийн бэрхшээлийн чиглэлээрх салбар дундын уялдааг бэхжүүлэх;

 

 #тэгш_хамруулах_боловсролын_хэлтэс 

#Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв 

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР