Sun Logo
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ "ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА
БАЯН-ӨЛГИЙ АЙМАГТ "ГАМШГААС ХАМГААЛАХ БЭЛЭН БАЙДЛЫН ҮЗЛЭГ”-ИЙГ ЗОХИОН БАЙГУУЛЖ БАЙНА

Монгол Улсын Шадар сайдтай Баян-Өлгий аймгийн Засаг даргын байгуулсан үр дүнгийн гэрээний дагуу Онцгой байдлын ерөнхий газраас тус аймагт “Гамшгаас хамгаалах бэлэн байдлын үзлэг”-ийг энэ сарын 12-15-ны өдрүүдэд зохион байгуулж байна. Энэ хүрээнд ОБЕГ-ын Ажиллагааны удирдлагын газрын дарга, хурандаа А.Дашнямаар ахлуулсан ажлын хэсэг аймгийн Онцгой комисс, 54 байгууллага, тусгай зориулалттай мэргэжлийн анги, хуулийн этгээдийн томилгоот 727 бие бүрэлдэхүүн, 58 нэгж техникийн техник хэрэгсэл, хүн нэг бүрийн үүргэвчний иж бүрдлийг үзлэг шалгалтын цугларалт дохиогоор шалгалаа. Тус ажиллагааны хүрээнд Нэгдсэн Эмнэлгийн Гамшгаас Хамгаалах Мэргэжлийн Ангийн бие бүрэлдэхүүн идэвхтэй оролцож Хээрийн Эмнэлгийн бэлэн байдлыг ханган ажиллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
140
Сүүлийн 7 хоног:
549
Сүүлийн сар:
1452
Нийт:
2072
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР