Sun Logo
ГИХГ, ШШЕГ цахим үйлчилгээний систем хөгжүүлэлтийн талаар туршлага солилцлоо
ГИХГ, ШШЕГ цахим үйлчилгээний систем хөгжүүлэлтийн талаар туршлага солилцлоо

Гадаадын иргэн, харьяатын газар, Шүүх шинжилгээний ерөнхий газар цахим үйлчилгээ, цахим үйлчилгээний программ хангамж, системүүдийн хөгжүүлэлтийн талаар туршлага солилцох уулзалтыг өнөөдөр /2024.04.08/ зохион байгууллаа. Уулзалтад Гадаадын иргэн, харьяатын газрын Виз, зөвшөөрлийн газрын дарга Д.Алтанзул, Мэдээллийн технологийн хэлтсийн инженерүүд, Шүүх шинжилгээний ерөнхий газрын Төлөвлөлт, зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хошууч Б.Баяраа, Бүртгэл, мэдээлэл технологийн хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Ц.Мөнхбат, Кибер аюулгүй байдлын хэлтсийн дарга, цагдаагийн дэд хурандаа А.Азжаргал болон бусад холбогдох албан тушаалтнууд оролцсон юм. Уулзалтаар хоёр байгууллагын үйлчилгээний цахим системийн талаар танилцуулж, эрхлэх чиг үүргийн хүрээнд өөр өөр үйл ажиллагаа явуулдаг хэдий ч иргэдэд үзүүлэх төрийн үйлчилгээг хялбарчлах, бүтээмжийг нэмэгдүүлэх технологийн шийдлүүдийг нэвтрүүлсэн үр дүн, туршлагаас хуваалцаж, цаашид хөгжүүлэлт, шинэчлэлтийг сайжруулах чиглэлээр харилцан санал солилцов.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР