
📌Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд орон нутаг дах харьяа төвүүдийн ажилтан, албан хаагчдыг чадавхжуулах сургалтыг 6 аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвүүдэд үе шаттайгаар зохион байгуулж байгаа бөгөөд Хөвсгөл аймгийн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн албан хаагчдад 2025 оны 4 дүгээр сарын 16-ны өдөр зохион байгуулж нийт 20 гаруй албан хаагчид хамрагдлаа.









📌Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хөдөлмөр эрхлэлтийг дэмжих цогц арга хэмжээний хүрээнд зохион байгуулагдаж буй арга хэмжээнүүд:
🔷Салбарын албан хаагчдын сургалт, зөвлөгөөн;
🔷Ability expo арга хэмжээ;
🔷Эрүүл мэндийн үзлэг, сэргээн засах үйлчилгээний зөвлөгөө мэдээлэл;
🔷Протез, ортопед, тусгай хэрэгслийн зөвлөгөө, захиалга;
🔷Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг хангах салбар зөвлөлийн үйл ажиллагааны тайлангийн сонсгол;
🔷ХБХХТ-ийн албан хаагчдыг чадавхжуулах сургалт;
🔷Орон нутгийн ажил олгогчдод зориулсан сургалт, зөвлөгөө;
🔷ХБХЭМБНХ-ын салбар комиссын хурал зэрэг арга хэмжээнүүд зохион байгуулагдаж байна.