Sun Logo
СУМЫН ОНЦГОЙ КОМИСС ШУУРХАЙ ХУРАЛДЛАА

 Аймгийн нэгдсэн эмнэлэгт 2025.03.14-ны өдөр бүртгэгдсэн Улаанбурхан өвчний сэжигтэй 2 тохиолдолд шинжилгээний сорьцийг ХӨСҮТ-д хүргүүлэн шинжлүүлж, 2025.03.15-ны өдрийн шинжилгээний хариугаар улаанбурхан өвчний 2 тохиолдол лабораторийн шинжилгээгээр эерэг батлагдлаа. 

Тус тохиолдлууд нь тусгаарлан эмчлэгдэж байгаа ба тандалт судалгаа хийгдэж, эрүүл мэндийн байгууллагаас хариу арга хэмжээг зохион байгуулан ажиллаж байна. Үүнтэй холбоотойгоор Сайнцагаан сумын онцгой комисс шуурхай хуралдаж, нөхцөл байдлын мэдээлэл, хариу арга хэмжээ зохион байгуулах, сургууль, цэцэрлэгийн орчны ариутгал халдваргүйтэл, иргэдэд урьдчилан сэргийлэх мэдээ, мэдээлэл хүргэх, эмнэлгийн хэрэгсэлийн нөөцийн талаар хэлэлцэн, хурлаас гаргасан тодорхой саналыг Аймгийн онцгой комисст хүргүүлэхээр хэлэлцэн шийдвэрлэлээ. 

ИРГЭДИЙН АНХААРАЛД: - 

Улаанбурхан өвчин нь вакцинаар сэргийлэгддэг өвчин тул эцэг, эх асран хамгаалагч та бүхэн хүүхдийнхээ эрүүл мэндэд хариуцлагатай хандаж Улаанбурханы эсрэг товлолт вакциндаа хамрагдсан эсэхийг эх хүүхдийн эрүүл мэндийн дэвтэр/ягаан/-ээс лавлан харах. -Хэрэв хүүхэд товлолын дагуу Улаанбурханы эсрэг вакциндаа бүрэн хамрагдаагүй бол Сайнцагаан сумын эрүүл мэндийн төвд хандан Улаанбурханы эсрэг дархлаажуулалтанд өдөр бүр 09- 20 цаг хүртэл хамрагдах. 

- Улаанбурхан өвчний вакцинд хамрагдсан эсэхээ мэдэхгүй байгаа тохиолдолд өрх, сумын эрүүл мэндийн төв дээр очиж дархлаажуулалтыг шалгуулж болно. -Улаанбурханы шинж тэмдэг илэрсэн тохиолдолд Аймгийн нэгдсэн эмнэлгийн Халдвартын тасгийн урд хаалгаар үзлэг хийгдэж байна. 

- Хавьтал болсон тохиолдолд та гэртээ байж, өөрийн биеийн байдлаа ажиглаж, шинж тэмдэг илэрсэн тохиолдолд эмнэлгийн байгууллагад яаралтай хандана уу.

Эх сурвалж: Сайнцагаан сумын Засаг даргын Тамгын газар ,Хэвлэл мэдээлэл хариуцсан ажилтан Б.Мөнхбаяр

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
101
Сүүлийн 7 хоног:
234
Сүүлийн сар:
808
Нийт:
1416
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР