Sun Logo
“THE DZ BAJA-250” DESERT CHALLENGE УРАЛДААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО
“THE DZ BAJA-250” DESERT CHALLENGE УРАЛДААНЫ АВАРГУУД ТОДОРЛОО

Өмнөговь аймагт 3 дахь удаагаа зохион байгуулагдаж буй “The DZ Baja-250” мотоциклын уралдаан Булган сумын нутаг “Молцог элс”-нд амжилттай зохион байгуулагдаж аваргууд тодорлоо. 

Уралдаан 2 ангиллаар Монгол улсад төдийгүй олон улсын чанартай тэмцээнд амжилт үзүүлсэн мото спортын зэрэг цолтой 12, Австрали улсаас 2, шинэ залуу тамирчид нийт 60 орчим тамирчид хурд хүч авхаалж самбаагаа сорин өрсөлдсөн юм. 

Уралдааны ерөнхий зохион байгуулагчаар “Даланзадгад Элс” Мотоциклын холбоо ажилласан бол Өмнөговь аймаг ивээн тэтгэн хамтран зохион байгууллаа. Pro ангилалд 25, Junior ангилалд 32 тамирчин уралдав. 

Pro ангилалд: Тэргүүн байр ОУХМастер П. Төрбат, дэд байр мото спортын мастер Б. Мэндбилэг, гутгаар байр Мото спортын 1-р зэрэгт Н. Ууганбаатар, шагналт 4-р байр мото спортын 3-р зэрэгт Б. Хангайбазар, шагналт 5-р байр Б. Батхишиг нар шалгарлаа. Junior ангилалд: Тэргүүн байр Д. Буянтөгс, дэд байр Д.Хашчулуун, гутгаар байр Г. Сумьяабазар, шагналт 4-р байр н. Гантогтох, шагналт 5-р байр Б. Анхбаяр нар тус тус тэргүүллээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
32
Сүүлийн 7 хоног:
176
Сүүлийн сар:
629
Нийт:
2489
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР