Sun Logo
ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН АЗИЙН ХОЁРДУГААР БҮСИЙН 18 ДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА
ДЭЛХИЙН ЦАГ УУРЫН БАЙГУУЛЛАГЫН АЗИЙН ХОЁРДУГААР БҮСИЙН 18 ДУГААР ЧУУЛГАН ЗОХИОН БАЙГУУЛАГДАЖ БАЙНА

Дэлхийн Цаг Уурын Байгууллагын Азийн хоёрдугаар бүсийн 18 дугаар чуулган зохион байгуулагдаж байна. Хуралдааны хэлэлцүүлэгт Цаг уур, орчны шинжилгээний газрын дарга, Дэлхийн цаг уурын байгууллагын Монгол улс дахь Байнгын төлөөлөгч Э.Баттулга панелистаар оролцож, Азийн хэмжээнд урьдчилан мэдээлэх системийн хоцрогдлыг арилгахын тулд тэргүүлэх цаг уурын байгууллагуудтай мэдээлэл, технологи солилцох, ажиглалтын болон урьдчилсан мэдээллийн дэд бүтцэд чиглэсэн хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх шаардлагатай байгааг онцоллоо. Манай улс ус, цаг уурын 318 станц, харуултай ч тэдгээрийн тал нь гар ажиллагаатай байна. 2025 онд олон улсын мэдээлэл солилцоонд гардаг өртөө, харуулын тоог 2 дахин нэмэгдүүлэх зорилтыг тавьсан. Цаашлаад 2028 он гэхэд улсын сүлжээний 90 хувийг автомат цаг уурын станц /AWS/-тай болгохыг зорьж байна.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР