
Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын “ЭНТРЕПРЕНЕРШИПД СУУРИЛСАН ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” хөтөлбөрийн багшийг мэргэшүүлэх сургалтыг ажлын байран дээр зохион байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, ажлын байранд хөгжих боломж, мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны хэрэгцээг тодорхойлох зорилгоор сургагч, зөвлөх багш нарын баг Баянхонгор аймаг дахь политехник коллеж, Өмнөговь аймаг дахь политехник коллеж, Дархан-Уул аймаг дахь Дархан политехник коллеж дээр ажиллаж байна.
Ажлын байранд багшийг хөгжүүлэх сургалт, зөвлөн туслах үйл ажиллагааг хичээлийн судалгаатай уялдуулснаар багш, суралцагчийг хамтад нь идэвхжүүлэн хөтөлбөрийн хэрэгжилт, сургалтын чанарыг сайжруулах боломж бүрдэж байна.