
✍️Мэргэжлийн болон техникийн боловсролын сургалтын байгууллагын “ЭНТРЕПРЕНЕРШИПД СУУРИЛСАН ХУВЬ ХҮНИЙ УР ЧАДВАРЫГ ХӨГЖҮҮЛЭХ” хөтөлбөрийн багшийг мэргэшүүлэх сургалтыг ажлын байран дээр зохион байгуулах, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангахад дэмжлэг үзүүлэх, ажлын байранд хөгжих боломж, мэргэжлийн хөгжлийг дэмжих сургалт, үйл ажиллагааны хэрэгцээг тодорхойлох зорилгоор сургагч, зөвлөх багш нарын баг Увс аймаг дахь Улаангом политехник коллеж, Дорнод аймаг дахь политехник коллеж, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллежид сургагч, зөвлөх багш нарын баг ажиллаж байна.
✍️Удирдамжийн дагуу МТБС-д суралцагчдад ESEL хөтөлбөрийг хэрэгжүүлж буй өнөөгийн нөхцөл байдал, цаашдын хэрэгцээ, боломжийг илрүүлэх зорилгоор 686 суралцагчаас судалгаа авсан байна. Зөвлөн туслах баг бүрэлдэхүүн багш нарын хичээлд ажиглалт хийн, хамтарсан хөтөлбөрөөр нээлттэй хичээл төлөвлөн зааж байна. Мөн суралцагчидтай уулзаж сургалтын талаар ярилцлага хийлээ. Сургалтын менежер, нийгмийн түншлэл, мэргэжлийн болон ерөнхий эрдмийн багш нар хамтарсан хичээлд сууж сургалтын арга зүйтэй танилцлаа.
✍️Дорнод аймаг дахь политехник коллеж ESEL хөтөлбөрийн 4 багштай, 11 бүлгийн 279 суралцагч, Увс аймаг дахь Улаангом политехник коллеж 3 багштай, 12 бүлгийн 176 суралцагч, ШУТИС-ийн харьяа Хөвсгөл аймаг дахь политехник коллеж 2 багштай, 152 суралцагч уг хөтөлбөрт хамрагдаж байна.