Sun Logo
Д.ЦЭРЭНТОГТОХЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН “УЛСЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
Д.ЦЭРЭНТОГТОХЫН НЭРЭМЖИТ ХҮҮХДИЙН “УЛСЫН АВАРГА” ШАЛГАРУУЛАХ ТЭМЦЭЭНД АМЖИЛТТАЙ ОРОЛЦСОН ХҮҮХДҮҮДИЙГ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, даяар дуурсагдах далай даян дархан аварга Дашдоржийн Цэрэнтогтохын нэрэмжит үндэсний бөхийн 2025 оны хүүхдийнУлсын аварга” шалгаруулах тэмцээн 2025 оны 4 дүгээр сарын 25-27-ны өдрүүдэд Өвөрхангай аймагт амжилттай зохион байгуулагдлаа.

 

Тус тэмцээнд Монгол Улсын гавьяат тамирчин Д.Нармандах, Баянлиг сумын багш н.Гантулга, Соого-Сейко сургуулийн багш П.Ганхуяг нарын удирдлага дор 35 хүүхэд оролцож, нийт 2 алт, 1 мөнгө, 2 хүрэл медаль хүртэж, 6 хүүхэд тусгай байрт шалгарснаар багийн нийлбэр дүнгээр “Тэргүүн” байр эзэлсэн амжилт үзүүлэв. 

 

Өнөөдөр /2025.04.28/ аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан тэмцээнд амжилттай оролцсон багш, дасгалжуулагчид болон хүүхдүүдийг хүлээн авч уулзан халуун баяр хүргэж, цаашдын тэмцээн уралдаанд нь өндөр амжилт хүслээ.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР