
Монголын үндэсний уламжлалт соёлын өв болох “УРТЫН ДУУ”-г 2003 онд ЮНЕСКО Монгол уртын дууг “ Хүн төрөлхтний аман ба биет бус өвийн шилдэг дээж”-ээр тунхаглаж, 2008 онд “Соёлын биет бус өвийн Хүн төрөлхтний төлөөллийн жагсаалт”-д бүртгэсэн. Архангай аймагт уртын дууг өвлүүлэн уламжлуулах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор "Уртын дуу"-ны сургалтыг Хөгжимт драмын театрт ҮУИТ-ын гоцлол дуучин, МУК-ийн уртын дууны багш МУГЖ Б.Батмэнд багшийн удирдлага дор 2025 оны 5 сарын 1-4-ний өдрүүдэд зохион байгууллаа. Уг сургалтад Архангай аймгийн 19 сумын соёлын төвийн албан хаагчид болон ардын авьяастнууд, мэргэжлийн урлагийн байгууллагын 60 гаруй уран бүтээлчид, ЕБС-ийн 335 сурагч хамрагдлаа.



