
Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар, Монгол улсын их сургууль, Боловсролын ерөнхий газар, Боловсролын зээлийн сан хамтран “Боловсролын тэгш хүртээмж” хэлэлцүүлгийг 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр МУИС-ийн Багш, оюутны хөгжлийн төвд зохион байгууллаа.
Энэхүү үйл ажиллагаанд Монгол улсын боловсролын их сургууль, төрийн бус байгууллага, хөгжлийн бэрхшээлтэй оюутны төлөөллүүд нийт 40 орчим оролцогч хамрагдлаа.
✅Хэлэлцүүлгээр:
📍 Тэгш хамруулах боловсролын бодлогын хэрэгжилт
📍 Боловсролын төрийн сангийн зээлд хамрагдагчдын асуудал
📍 Их дээд сургуулийн тэтгэлэгт хөтөлбөр болон боловсролын зээлийн санд хамрагдсан оюутнуудын хөгжил оролцоо
📍 Засгийн газрын тэтгэлэгт хөтөлбөрийн цаг хугацааны талаарх мэдээлэл
📍 МУИС-д суралцаж буй хөгжлийн бэрхшээлтэй суралцагчдыг дэмжиж буй сайн туршлага сэдвийн хүрээнд илтгэл тавьж хэлэлцүүлэв. Оюутнуудын тулгамдаж буй асуудлын хүрээнд асуулт, хариулт өрнүүлж, санал, хүсэлтийг нь сонслоо.
Тэгш_хамруулах_боловсролын_хэлтэс