
2025 оны 4 дүгээр сарын 26-нд Баянхонгор аймагт зохион байгуулагдсан “Bayankhongor Open 2025” рубик шооны анхдугаар тэмцээн амжилттай болж өндөрлөлөө.
Тус тэмцээнд оролцсон шилдэг тамирчдын дундаас Э.Энхманлай хурд, ур чадвараараа бусдыгаа манлайлан, Баянхонгор аймгийн анхны рубик шооны аваргаар тодорлоо.
Тэмцээн нь орон нутагт оюун ухааны спортыг хөгжүүлэх, залуу үеийн бүтээлч сэтгэлгээ, асуудал шийдвэрлэх чадварыг дэмжих зорилготойгоор зохион байгуулагдсан бөгөөд оролцогчид стандарт 2x2, 3x3, гурвалжин шоо зэрэг олон төрлөөр хурд сорин өрсөлдсөн юм.
Цаашид аймгийн Засаг даргын нэрэмжит Рубик шооны аймгийн аварга шалгаруулах тэмцээнийг уламжлал болгон жил бүр зохион байгуулахаар төлөвлөж байгаа бөгөөд энэ нь орон нутгийн залуусын авьяасыг нээн хөгжүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.