Sun Logo
ТӨРИЙН УДИРДЛАГА, БОДЛОГО СУДЛАЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРЭЛДЭХҮҮНИЙ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО
ТӨРИЙН УДИРДЛАГА, БОДЛОГО СУДЛАЛЫН ДОКТОРЫН ЗЭРЭГ ХАМГААЛУУЛАХ ЗӨВЛӨЛИЙН ШИНЭЧИЛСЭН БҮРЭЛДЭХҮҮНИЙ АНХДУГААР ХУРАЛДААН БОЛЛОО

Боловсролын сайдын 2025 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн А/91 дүгээр тушаалаар баталсан Төрийн удирдлага, бодлого судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн шинэчилсэн бүрэлдэхүүний анхдугаар хуралдаан 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдөр Удирдлагын академийн хичээлийн төв байранд боллоо. Төрийн удирдлага, бодлого судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн гишүүдээр Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор, профессор Д.Цэдэв, Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Б.Баясгалан, Төрийн албаны сургуулийн захирал, доктор, профессор Д.Байгал, Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор, профессор Я.Бямбаяр, Улсын салбарын удирдлагын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Б.Нарантулга, Эдийн засаг, санхүүгийн тэнхимийн багш, доктор, профессор Д.Долгорсүрэн, Судалгаа, эрдэм шинжилгээний албаны дарга, доктор, дэд профессор Ж.Жаргал, Төрийн албаны сургуулийн сургалтын менежер, доктор, дэд профессор У.Батцэрэн, Бодлого, улс төр судлалын тэнхимийн багш, доктор, дэд профессор В.Данаасүрэн, МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбат, Улс төр судлалын тэнхимийн эрхлэгч, доктор, дэд профессор Д.Ундрах, Улс төр судлалын тэнхимийн багш, доктор, профессор Ж.Төртогтох, Нийтийн удирдлагын тэнхимийн багш, доктор, профессор Н.Бурмаа, доктор, дэд профессор Д.Алтантуяа, УИХ-ын Тамгын газрын ахлах зөвлөх, МУИС-ийн Хууль зүйн сургуулийн гэрээт дэд профессор, доктор, дэд профессор П.Амаржаргал, ШУА-ийн Философийн хүрээлэнгийн захирал, доктор, профессор Б.Пүрэвсүрэн, Шихихутаг их сургуулийн Сэтгэл судлалын тэнхимийн эрхлэгч, Отгонтэнгэр их сургуулийн Эрдмийн зөвлөлийн гишүүн, доктор, профессор Ш.Батсүх, МУ-ын Эрдмийн Их Сургуулийн Бизнесийн удирдлагын профессорын багийн гишүүн, доктор, профессор С.Чулуунцэцэг нар сонгогдсон юм. Анхдугаар хуралдаанаар Зөвлөлийн даргаар Удирдлагын академийн Төрийн захиргааны тэнхимийн багш, доктор, профессор Д.Цэдэв, Зөвлөлийн орлогч даргаар МУИС-ийн Улс төр судлал, олон улсын харилцаа, нийтийн удирдлагын сургуулийн захирал, доктор, профессор С.Мөнхбат, Зөвлөлийн нарийн бичгийн даргаар Удирдлагын академийн Удирдахуйн ухааны сургуулийн захирал, доктор, профессор Б.Баясгалан нарыг зөвлөлийн гишүүдийн олонхийн саналаар сонгон баталлаа. Түүнчлэн хуралдаанаар, Боловсрол, шинжлэх ухааны сайдын 2023 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн А/575 дугаар тушаалаар баталсан “Докторын зэрэг хамгаалуулах зөвлөл”-ийн дүрэмд заасан зөвлөлийн хэрэгжүүлэх цаашдын чиг үүргийн талаар хэлэлцэж, төрийн удирдлага, бодлого судлалын чиглэлээр хүлээн зөвшөөрөгдөх дотоодын болон олон улсын мэргэжлийн сэтгүүлийн жагсаалтыг шинэчлэн боловсруулах ажлын хэсгийг Төрийн удирдлага, бодлого судлалын докторын зэрэг хамгаалуулах зөвлөлийн таван гишүүний бүрэлдэхүүнтэй байгуулж, нэг сарын хугацаанд сэтгүүлийн жагсаалтыг шинэчлэн батлуулах үүрэг өглөө.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
19
Сүүлийн 7 хоног:
134
Сүүлийн сар:
836
Нийт:
2356
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР