ТӨРИЙН ТОРГОН ЦЭРГҮҮД ДАРХАН АВАРГАА ДАХИН БАТАЛЛАА
2025-02-25

“Эх оронч Монгол-Их сэргэлтийн жил”-ийн хүрээнд утга агуулга, өнгө төрх, тэмцээний төрлөө улам нэмж төгөлдөржүүлсэн, хамрах хүрээ, оролцогчдын хувьд улам өргөжин тэлсэн “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний шигшээ наймд шалгарсан багууд өнөөдөр Офицеруудын ордонд ширүүхэн өрсөлдлөө.

Улаанбаатар цэргийн хүрээ болон Ховд, Говь-Алтай, Өмнөговь, Сүхбаатар, Хэнтий, Баянхонгор, Дорноговь, Архангай, Орхон аймгуудаас хүрэлцэн ирсэн төрийн цэргийн болон хууль сахиулах 26 анги, байгууллагын 156 оролцогчид үндэсний соёл, ёс заншил, дуу хуур, тоглоом наадгай, түүх шаштир, утга зохиол, бичиг соёлын өв уламжлалыг түгээн дэлгэрүүлэх, эх оронч үзлийг төлөвшүүлэх их үйлсийн дор хуран чуулахын зэрэгцээ “Урлагийн марш тактик” хэмээгдэх энэхүү уламжлалт, ширүүн өрсөлдөөнт тэмцээнд авьяас билэг, мэдлэг чадвар, багийн ажиллагаа, зохион байгуулалтаа сорьсон юм.


Цэргийн дуу бүжгийн Эрдмийн чуулгаас санаачлан Батлан хамгаалах яам, Зэвсэгт хүчний Жанжин штабтай хамтран 21 дэх жилдээ амжилттай зохион байгуулсан “Цагаан сар-Монгол түмний уламжлалт их баяр” тэмцээний энэ жилийн шилдгүүдийг танилцуулъя.
ТЭРГҮҮН БАЙР
Зэвсэгт хүчний 032 дугаар ангийн “Цагаан сүлд” баг
ДЭД БАЙР
Зэвсэгт хүчний 016 дугаар нэгтгэлийн “Түмэн Өлзий” баг
ГУТГААР БАЙР
Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн “Барилгачин дайчид” баг
ТУСГАЙ БАЙР
ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын “Үндэсний дархлаа” баг
ШИЛДЭГ ХӨГЖӨӨН ДЭМЖИГЧ БАГ- Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн “Их зэвсэг” баг
ШИЛДЭГ УДИРДЛАГА- Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн “Баруун Монгол” багийн ахлагч ахмад Э.Өнөрбаян
ШИЛДЭГ ЭРЭГТЭЙ ДУУЧИН- ОБЕГ-ын дэргэдэх Үндэсний аврах бригадын “Үндэсний дархлаа” багийн гишүүн, ахлах ахлагч С.Баяржаргал
ШИЛДЭГ ЭМЭГТЭЙ ДУУЧИН- Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн “Баруун Монгол” багийн гишүүн, дэслэгч П.Мандахцэцэг
ШИЛДЭГ НААДГАЙ ТОГЛОГЧ- Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн “Барилгачин дайчид” багийн гишүүн Л.Жаргал
“ЦЭРГИЙН ДУУГ ХЭН САЙН МЭДЭХ ВЭ?” ТЭМЦЭЭНИЙ ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ- Зэвсэгт хүчний 015 дугаар ангийн “Их зэвсэг” багийн гишүүн дэслэгч М.Энхбат
ШИЛДГИЙН ШИЛДЭГ ОРОЛЦОГЧ- Зэвсэгт хүчний 017 дугаар ангийн “Барилгачин дайчид” багийн ахлагч ахлах дэслэгч Ж.Саруул.
Холбоотой мэдээ