БНХАУ-ын Хармөрөн мужийн Харбин хотын “Харбин Хонггуан зуухны үндсэн үйлдвэр” компанийн төлөөлөгчид айлчиллаа.
2025-04-04

БНХАУ-ын Хармөрөн мужийн Харбин хотын төвлөрсөн дулаан хангамжийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг “Харбин Хонггуан зуухны үндсэн үйлдвэр” компанийн төлөөлөгчдийг өнөөдөр аймгийн Засаг дарга Н.Лхагвадорж, удирдлагын баг бүрэлдэхүүн, аймгийн ИТХ-ын төлөөлөгчдийн хамт хүлээн авч уулзаж эрчим хүчний сэргэлтийг эрчимжүүлэх асуудлаар санал солилцлоо.
Уулзалтаар Сэлэнгэ аймгийн 17 сумын халаалтын зуухны хүчин чадал, хүлээгдэж байгаа ачааллын талаар танилцуулж, нүүрс, усны хатуулагт тохирсон шинжлэх ухааны үндэслэлтэй стандарт зуух хийлгүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.

Холбоотой мэдээ