
Гэр бүл, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны харьяа Хөдөлмөр нийгмийн хамгааллын сургалт, үнэлгээ,судалгааны институт хэрэгжүүлж буй “ Үйлдвэрийн осол, хурц хордлого мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх нөхцөл байдлын судалгаа” -ны зөвлөх шалгаруулж авна.
Зөвлөхөд тавигдах шаардлага:
• Мэргэжлээс шалтгаалсан өвчин болон судалгааны чиглэлээр мэргэжил эзэмшсэн. Доктор эрдмийн зэрэгтэй;
• Ижил төстэй 2 болон түүнээс дээш судалгаа хийж байсан;
• Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуй болон судалгааны чиглэлээр 5-аас доошгүй жил ажилласан;
• Хууль эрх зүйн мэдлэгтэй байх.
Шаардагдах баримт бичиг
1. Анкет( Товч намтар) монгол эсвэл англи хэл дээр;
2. Диплом болон холбогдох гэрчилгээний хуулбар;
3. Иргэний үнэмлэхийн хуулбар;
4. Ижил төстэй туршлагыг батлах тодорхойлолт лавлагаа эсвэл зөвлөмжийн захидал;
5. Ажиллах хүсэлт. (Сонирхол илэрхийлсэн захидал)
Материал хүлээн авах хугацаа 2025 оны 04 дүгээр сарын 30-ний өдрийн 11:00 info@institute.gov.mn цахим шуудангаар хүлээн авна.
Ажлын даалгаврыг энд дарж татаж авна уу.