
Эрдэнэт мал сүргээ төрлөөр нь өсгөн үржүүлж, үүлдэр угсаа, ашиг шимийг нь сайжруулан малч ухаан, туршлагаараа тэргүүлж, Монголын уламжлалт мал аж ахуй нүүдэлчин соёлоо өвлөн тээж яваа Мөнх багийн малчин Ц.Алтанзулын өрх гэр бүл "Элдэв эрдэнэт" хэмээх Модон могой жилийн босгон дээр “Улсын аварга малчин”-аар шалгарч шагналаа гардан авлаа. Улсын аварга малчны шагнал, өргөө цагаан гэрийг УИХ-ын гишүүн Р.Эрдэнэбүрэн, аймгийн ИТХ-ын дарга Ш.Билэггүмбэрэл, аймгийн Засаг дарга Т.Бат-Эрдэнэ, Сүмбэр сумын Засаг дарга Э.Даваадорж болон албаны хүмүүс малчны хотонд нь очин хүндэтгэлтэйгээр гардуулан өглөө. Мал аж ахуйн салбарт олон жил хөдөлмөр бүтээлээ зориулж эрдэнэт сүргийнхээ үүлдэр, угсаа тоо толгойг нэмэгдүүлсэн амжилтаараа ийнхүү эрхэм хүндтэй шагналыг хүртсэн удам дамжсан малчин гэр бүлд баяр хүргэе. Малчин таны ариун цагаан хөдөлмөр нь амжилт бүтээлээр дүүрэн байж Эрдэнэт малын буян хишиг тань арвижин дэлгэрч байх болтугай.




.webp)
