Sun Logo
"Боржигин хаадын харваа-2025" эвент

Монгол улсын урт хугацааны бодлогын баримт бичиг “Алсын хараа 2050” хуулийн хэрэгжилт, Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын яамны сайд Говьсүмбэр аймгийн Засаг даргатай байгуулсан 2025 онд төлөөлөн гүйцэтгүүлэх гэрээний 4 дүгээр зүйлийн 4.6, 4.8 дахь заалтын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын Засгийн газрын 264 дүгээр тогтоол 2023-2028 оныг “Монголд зочилох жил” болгон зарлах тухай, “MONGOLIA“ сурталчлах ажлын хүрээнд “Боржигин хаадын харваа-2025” эвентийг 2025 оны 04 сарын 12, 13-ны өдрүүдэд Говьсүмбэр аймгийн Баянтал сумын “Оорцог элгэн” жуулчны баазад зохион байгууллаа. Тус арга хэмжээнд нээлтийн тоглолт, “Боржигин зоог” үндэсний онцлогтой хоол, худалдаа үйлчилгээ, Соёлын бүтээлч үйлдвэрлэгчдын үзэсгэлэн, “Үндэсний сурын харваа”-ны тэмцээн, “Тулам булаалдах” үзүүлбэр, Галын наадам, “Зэвт” морьт харвааны тэмцээн, “Холч харваа”-ны тэмцээн, хүүхдийн харваа, “Бөмбөг намнаа” зэрэг тэмцээнүүдийг зохион байгууллаа.

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
45
Сүүлийн 7 хоног:
109
Сүүлийн сар:
603
Нийт:
2417
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР