Sun Logo
Байгууллагын зорилго, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, стратеги зорилго
Байгууллагын зорилго, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, стратеги зорилго

Манай байгууллагын зорилго, тэргүүлэх чиглэл, чиг үүрэг, стратеги зорилго 

Манай байгууллагын эрхэм зорилго: Тусгай зөвшөөрлийн хүрээнд тасралтгүй найдвартай үйлчилгээ үзүүлэх. Хэрэглэгчдийн итгэлийг хүлээн, усан хангамж, дулаан хангамжийг стандартын дагуу тасралтгүй хүргэж, Сумын төвийн иргэдийн тав тухтай амьдрах орчин нөхцөлийг бүрдүүлэх. 

 

Тэргүүлэх чиглэл: 

• Гүний усыг олборлон эрүүл ахуйн стандартад тохирсон цэвэр ус түгээх 

• Бохир усыг технологийн дагуу зайлуулах 

• Хэрэглэгчдийг чанартай дулаан, хэрэглээний халуун усаар найдвартай хангах 

• Засвар үйлчилгээг найдвартай шуурхай хийж гүйцэтгэхэд оршино. 

 

Чиг үүрэг

• Дулаан үйлдвэрлэх, түгээх, зохицуулалтаар хангах 

• Цэвэр ус олборлон хэрэглэгчдэд түгээх

• Бохир ус татан зайлуулах 

• Хэрэглээний халуун ус үйлдвэрлэх

• Нийтийн зориулалттай хувийн орон сууцанд амьдардаг айл өрхөд халаалт дулаан, цэвэр, бохир усны сантехникийн засвар үйлчилгээг дуудлагаар хийх зэрэг үндсэн үйл ажиллагааг явуулдаг. 

 

Стратеги зорилго : Байгууллагын үйл ажиллагааг тасралтгүй ханган 2030 он хүртэл үйл ажиллагааны үр ашгийг сайжруулж, алдагдлыг 5 хувиар бууруулж, ашгийг 4-5 хувиар нэмэгдүүлэн хэрэглэгчдийн итгэлийг хүлээн, усан хангамж, дулаан эрчим хүчний хангамжийг стандартын дагуу тасралтгүй хүргэж, сумын төвийн иргэдийн тав тухтай амвдрах орчин нөхцлийг бүрдүүлэх. 

           Манай байгууллага нь 100 хувь орон нутгийн өмчит байгууллага бөгөөд халаалтын улиралд Шивээговь сумын төсвийн 6 байгууллага, 47 аж ахуйн нэгж, орон сууцны 330 айл өрхийг халаалт , цэвэр усаар хангаж, халаалтын бус улиралд нийт 47 албан байгууллага, аж ахуйн нэгж, орон сууцны 770 айл өрх, зүүн болон урд гэр хорооллын 162 айл өрхийг цэвэр усаар хангаж, бохирын шугамд холбогдсон албан байгууллага, орон сууцны оршин суугчдын бохир усыг хаялага хүртэл 3 км-ийн зайд татан зайлуулах, сантехникийн засвар үйлчилгээ хийх зэрэг ажлыг хийж гүйцэтгэж байна. 

 

Нээлттэй мэдээллийг дэлгэрүүлж авах ажилтан: 

Архив, бичиг хэрэг, хүний нөөц Б.Үүрийнтуяа 

Утас:70546417

цахим хаяг: ilchleg.shiwee11@gmail.com

footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
0
Сүүлийн 7 хоног:
120
Сүүлийн сар:
567
Нийт:
2373
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР