
АЛТАН ГАДАС ОДОНГООР Эрүүл мэндийн салбарт тасралтгүй 38 жил ажилласан аймгийн Нэгдсэн эмнэлгийн өндөр настан Гомбын Эрдэнэболор шагнагдлаа. АЙМГИЙН “АЛДАРТ УЯАЧ” ЦОЛ ТЭМДГЭЭР ХҮРЭЛТБААТАРЫН БАЯСГАЛАНБААТАР ШАГНАГДЛАА. Баясгаланбаатарын уяаж сойсон хурдан хүлгүүд нь “Нэртийн хурд-2023”-д Түрүү магнайд, “Цэрдгэрийн ухаа-2024”-д Түрүү магнайд, “Хэтийн хурд -2023” бүсийн уралдаанд 2 удаа Аман хүзүү, “Дундговь аймгийн зүүн бүсийн хурд-2023”-д Аман хүзүү, “Уяан товог-2022, 2023, 2024” бүсийн хурдад 4 удаа айргийн дөрөвт, Говьсүмбэр аймгийн Баяр наадамд Айргийн дөрөвт тус тус хурдалсан амжилт үзүүлж аймгийн Алдарт уяач цолны болзол хангасан. АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН ЦОЛ ТЭМДГЭЭР ЖАРГАЛСАЙХАНЫ ТҮВШИНЗАЯА ШАГНАГДЛАА. Түвшинзаяа нь 2017 оны Говьсүмбэр аймгийн үндэсний их баяр наадамд багийн төрлөөр “Хүрэл меадь”, ганцаарчилсан төрлөөр “Мөнгөн медаль”, 2018 оны Говьсүмбэр аймгийн үндэсний их баяр наадмын “Алтан медаль”, 2018 оны Говьсүмбэр аймгийн Аврага шалгаруулах тэмцээний “Алтан медаль”, 2018 оны Монголын үндэсний спортын 6 дугаар их наадмын Алтан медаль“ тус тус хүртсэн амжилтаараа Аймгийн гоц мэргэн цолны болзол хангасан. АЙМГИЙН ГОЦ МЭРГЭН ЦОЛ ТЭМДГЭЭР НАРАНБАТЫН ГАНТӨГС ШАГНАГДЛАА. Гантөгс нь 2013 оны Говьсүмбэр аймгийн үндэсний их баяр наадмын “Мөнгөн медаль”, 2014 оны Говьсүмбэр аймгийн үндэсний их баяр наадмын “Алтан медаль”, 2017 оны Говьсүмбэр аймгийн үндэсний их баяр наадмын “Хүрэл медаль” 2018 оны Говьсүмбэр аймгийн үндэсний их баяр наадмын “Хүрэл медаль” 2018 оны Говьсүмбэр аймгийн Аврага шалгаруулах тэмцээний “Алтан медаль”, 2018 оны Монголын үндэсний спортын 6 дугаар их наадмын “Алтан медаль” тус тус хүртсэн амжилтаараа Аймгийн гоц мэргэн цолны болзол хангасан. Нийт шагнагдсан иргэддээ баяр хүргэе.




