Sun Logo
ХЭНТИЙ АЙМГИЙН НОМЫН САНЧДЫН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО
ХЭНТИЙ АЙМГИЙН НОМЫН САНЧДЫН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО
ХЭНТИЙ АЙМГИЙН НОМЫН САНЧДЫН МЭРГЭЖИЛ, АРГА ЗҮЙН СУРГАЛТ БОЛЛОО
Төрийн шагналт, яруу найрагч Ренчиний Чойномын нэрэмжит Хэнтий аймгийн нийтийн номын санд 2025 оны 02 дугаар сарын 12, 13-ны өдрүүдэд аймгийн сумдын соёлын төв, ерөнхий боловсролын сургуулийн 46 номын санч-мэдээллийн ажилтан “Номын сангийн мэргэжил, арга зүй” сэдэвт 16 цагийн сургалтад хамрагдлаа.
Сургалтыг Монгол Улсын Үндэсний Номын Сангийн мэдээлэл, арга зүй, эрдэм шинжилгээний хэлтсийн дарга Т.Хайдав удирдан явуулсан бөгөөд
Орчин үеийн номын сангийн менежмент, Уншигчийн хүртээмжийг сайжруулах арга зүй, Дижитал мэдээллийн нэгдсэн системийн тогтолцооны талаар онол, практик хосолсон хичээлүүдийг орлоо.
Энэхүү сургалт нь орон нутгийн номын санчдын ур чадварыг дээшлүүлэх, шинэчлэгдэж буй мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглах мэдлэг олгоход чухал ач холбогдолтой боллоо.
footer_background
logo
Сүүлийн 24 цаг:
30
Сүүлийн 7 хоног:
140
Сүүлийн сар:
643
Нийт:
2472
emongolia
© 2025 он. Бүх эрх хуулиар хамгаалагдсан. МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР